Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ

“Магнай Трейд”-ийн нууцлаг эзэн Р.Ганзориг Хэнтий аймгийн хүндэт иргэн боллоо

Хэнтий аймгийн наадам хэрүүлтэй уруултай боллоо гэгдэж буй энэ цаг үед уг нутгийн уугуул иргэн, нууцлаг ноёнтон Р.Ганзоригийн патиарыг хүргэж байна. Тэрбээр Хэнтий аймгийнхаа 100 жилийн ойгоор Хүндэт иргэн одонгоор шагнуулсан юм. Тодруулбал “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван, “Их засаг”-ийн Н.Ням-Осор, “Магнай Трейд”-ийн Р.Ганзориг нар аймгийнхаа ойд хандив өргөж, туслалцаа үзүүлсэн учраас ийнхүү Хүндэт иргэн медалиар энгэрээ мялаасан байна.
“Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийн тухайд ихэд нууцлаг ноёнтон. Хэвлэлийн хуудаснаа зураг хөрөг нь барагтаа байдаггүй тэрбээр 2018 онд “Эрдэнэт”-ийн асуудлаар цагдан хоригдохдоо ч патериа олонд дэлгүүлээгүй. Түүнийг “Жаст Ойл” компанийг худалдан авсантай холбоотойгоор дунд хүү Дашнямынх нь хамт цагдан хорьж байлаа.
Р.Ганзориг “Магнай трейд” компаниа 1994 онд үүсгэн байгуулсан юм. 1997 оноос эхлэн ОХУ, Казакстан, Роснефть, Сибнефть, Газпром, Славнефть, Лукойл, Тосол-Синтез, Петролиум трейдинг, Чайна Ойл зэрэг компанитай хамтран борлуултын үйл ажиллагаа явуулсан. Өнөөгийн байдлаар 300 гаруй ШТС ажиллуулж байгаа луухар эр. “Магнай трейд” компани нь жилд дунджаар 150 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон борлуулдаг бөгөөд Р.Ганзориг хэмээх энэ эрхэм Монголын томоохон баячуудын нэгд тооцогддог. Тэрээр өөрийн удам залгах том хүү Магнайг гадаад сургуульд сургаж, төгсөж ирэхэд нь “Магнай трейд”-ээ өгсөн гэдэг. Харин дунд хүү Г.Дашням нь “G Mobail” компаниа авч явахын зэрэгцээ саяхан цахилгаан скүүтерийн үйлчилгээг нэвтрүүлсэн ч иргэний эрхэнд халдсан гэдэг асуудлаар сошиалд шуугиан тариад буй. Р.Ганзориг Магнай, Дашням, Содбаяр хэмээх гурван хүүтэй. Бага хүү Г.Содбаяр нь Ю.Кундыз хэмээх бүсгүйг хэвтэрт ортол нь зодсон гэдэг шуугианаар мөн л хэвлэлийн “баатар” болж байлаа.
Ийм нэгэн дуулианы эзэн манай дуранд өртлөө. Тэрбээр хийсэн ч юмтай, хэлэх ч үгтэй эрхэм. Гэсэн ч олны нүднээс зугтаж явдаг манай хүн энэ удаа яалт ч үгүй халз туллаа даа.

 

Санал болгох

На.Балжмаагийн онлайн сургалтын төгсөгчид хонхны баяраа нижгэр хийлээ

uuganaa90

Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргаас огцруулж, Х.Нямбаатарыг сонгож магадгүй байна 

uuganaa90

Ц.Элбэгдоржийг “Гаднын улсад байгаа” гэх шалтгаанаар ямар зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгааг нь нууцлах чиглэл өгчээ

uuganaa90

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Цагдаа нар бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байтал Бригадын генералаар шагнагдсан ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ичиж амьдар

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!