Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

“Ремакс”-т залилуулсан иргэд салж, амиа алдсан хэрэг гарсан ч боссууд нь зугтсаар байх уу?

“Nano International” компанийн Гүйцэтгэх захирал, “REMAX”-ийн бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам өөрийн нөхөр Н.Батбаатарын хамт үл хөдлөлийн салбарт түүчээлэн орж ирээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд тэдний үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 1 их наяд төгрөгт хүрч, 11,000 гаруй хэрэглэгчдэд мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгөө олоход тусалсан байна. Мөн тэднээр зуучлуулсан үл хөдлөх хөрөнгөөс нийт 13,8 тэрбум төгрөгийг улсын татварт төвлөрүүлжээ. Ийм нөр их амжилттайгаар бизнесээ өргөжүүлж яваа тэд Cirkle K-г мөн л франчайзаар оруулж ирсэн боловч CU-д байр сууриа алдан өдгөө дэлгүүрүүдийнхээ эрх, салбаруудыг зарж буй гэж сонсогдсон.
Гэвч сайнтай, муутай хорвоод Ремаксын талаар янз бүрийн юм дуулдах болов. “РЕМАКС” КОМПАНИД АШИГЛУУЛЖ, ОРОН БАЙРАА АЛДСАН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ саяхан МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ. ТЭД АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ӨГӨХ ХҮРТЭЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ БӨГӨӨД “NO REMAX” ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛсноо дуулгаж байсан.
Иргэдийн төлөөлөл ярихдаа “Бидний 15 иргэн Ремакс олон улсын хөрөнгө зуучаар зуучлуулаад хохирсон. Ремакс гэдэг газрын хаалгыг намар бид есөн сараас хойш сахиж байна. Байнга л бичиг өгдөг, захиралтай нь уулзъя, шаардлагаа өгмөөр байна гэдэг. Зургаан брокер оффис нийтдээ 15 айлыг хохироолоо. Зургаан брокер оффисынх нь талаар мэдэгдэх гээд есөн сараас хойш уулзаж чадахгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооноос хянуулсан.

Тэгэхэд энэ зургаан брокер оффис үйл ажиллагаа нь зөрчилтэй гэж батлаад гаргаж ирсэн. Энэ хүмүүс бүгд орох оронгүй түрээсээр амьдарч байна. Хамгийн бага нь нэг жил тэгээд гурван жил орох оронгүй явлаа. Ингээд явж байгаа болохоор аргаа бараад бүх бичиг баримтаа авч, энд шаардлага хүргүүлэх гээд хүрээд ирчихсэн байна. Өглөөнөөс эхлээд энэ компанийн захирал, удирдлага хариуцах ёстой хүмүүстэй уулзах гэж үзлээ. Ямар ч хүн гарч ирэхгүй, хаалга үүдээ цоожлоод оруулахгүй гадаа байж байна. Энэ хүмүүсээр битгий үйлчлүүл, үйлчлүүлэх юм бол таны эд хөрөнгө чинь байхгүй болно. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос гадна гэр бүл чинь сална. Бүр хүн нас барчихсан хэрэг хүртэл гарсан. Ийм хэцүү нөхцөл байдалд ороод байна” хэмээж байсан.
Мэдээж тэдгээр иргэдийг залилсан жинхэнэ эзэд нь Н.Наранбаатар, Б.Бүжинлхам нар биш. Тэдний сонгож ажиллуулсан хүмүүс ийм хэрэг үйлдсэн ч гэлээ хамгийн чухал нь нэр хүндийг нь шороотой хутгасан тэдгээр хүмүүстээ хариуцлага тооцож, иргэдийг хохиролгүй болгох нь СЕО хүмүүсийн үүрэг шүү дээ. Харамсалтай нь “Ремакс”-аа Монгол даяар сурталчилдаг эхнэр, нөхрүүд хариуцлага ярих болохоор иргэдээс зугтаад олдодгүй бололтой.

 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!