Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Өмнөговь аймаг Оюутолгойн өгсөн 600 сая төгрөгөөр 250 айлын жорлонг өөрчилнө

Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцлээ. УИХ-ын гишүүд тойргийнхоо 4 тэрбумыг яаж алдчихгүй авч өнгөрөх вэ гэж бодохоос эдийн засаг хүнд хэцүү, төсөв хөрөнгө хүрэлцэхгүй байгаа нь чухал биш аж. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг айлын хашаанд жорлон барих тухай хөндөж, УИХ-ын дарга Г.Занданшатар “Попорно гэхэд айлын хашаанд жорлон барьтлаа попорч болохгүй ээ” гэж хориглов. Харамсалтай нь УИХ-ын гишүүд хүний олноор дэмжээд өнгөрлөө. Чингэлтэй дүүрэг гэр хороолол ихтэй. Харин Чингэлтэй дүүргээс сонгогдсон “боов” М.Оюунчимэгт жорлон баривал ашигтай. Жорлон барих санаа нь дэмжигдвэл гүйцэтгэлийг удирдах төслөөс овоо ашиг унагана, дэмжигдэхгүй бол тойрогтоо нэр хүндтэй үлдэнэ. Ийм цээжний хожоо хийсэн тэрбээр татвар төлөгчдийн мөнгөөр жорлон барьж, бөгсийг нь хүртэл арчиж өгөх санаачилга гаргасан нь харамсалтай.

Анх УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөлд жорлонгийн үнэ 800 мянга, кабины үнэ 880 мянга угаадасны систем 600 мянга 1,000 доллараар жорлонтой болно гэсэн үг. Жорлон анх ярьсан Ц.Оюунгэрэл хүртэл М.Оюунчимэг гишүүнээс ихэд ичиж байгаагаа илэрхийлэв.

Манайх сургууль цэцэрлэг, эмнэлэггүй гэдэг. Гэтэл эмнэлэг цэцэрлэгээс илүү жорлон чухал асуудал болсон бололтой, энэ янзаараа…Мөн сураг сонсох нь ээ, Өмнөговь аймаг гэхэд Оюутолгойгоос өгдөг мөнгөөр буюу 600 сая төгрөгөөр 250 айлын жорлонг өөрчлөхөөр тендер зарласан гэнэ.

Санал болгох

Жүдо: Тив, дэлхийн шинэхэн аварга Б.Баасанхүү Парисын олимпод эх орноо төлөөлнө

uuganaa90

На.Балжмаагийн онлайн сургалтын төгсөгчид хонхны баяраа нижгэр хийлээ

uuganaa90

Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргаас огцруулж, Х.Нямбаатарыг сонгож магадгүй байна 

uuganaa90

Ц.Элбэгдоржийг “Гаднын улсад байгаа” гэх шалтгаанаар ямар зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгааг нь нууцлах чиглэл өгчээ

uuganaa90

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!