Амьдрал Боловсрол Зөвлөгөө Мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

С.Энхболд: Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо БҮТЭН ЖИЛИЙН хугацаанд үргэлжилнэ

Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон.

Орон даяар хэрэгжих энэхүү үзлэгийг хэрхэн зохион байгуулах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэд хэдэн зорилго бий. Тодруулбал, Алсын хараа-2050, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багтсан. Энэ дагуу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэх гэж байна.

Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байсан ч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Иймд орон даяар хэрэгжүүлж, бүх иргэнийг хамруулахаар болж байна.

18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ. Энэхүү үзлэг, оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ.

Зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна” гэлээ.

Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан бөгөөд иргэд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагад үзлэг шинжилгээндээ хамрагдана.

Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна.

 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!