Амьдрал Мэдээ

Тарваганы мах идсэн 15 настай хүү нас барч, задлан шинжилгээ хийгдэж байна

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 15 настай, эрэгтэй хүүхэд өнөөдөр 10-11 цагийн орчимд нас баржээ.

Сумын төвөөс 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойт гэх газар эл харамсалтай явдал болжээ. Сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлын таван хүнийг гэр барьж тусгаарласан бол бусад хавьтлыг тодруулахаар ажиллаж байна.

Яг одоо Цээл суманд аймаг, сумын холбогдох албадын гучаад хүний бүрэлдэхүүнтэй онцгой комисс газар дээр нь ажиллаж, задлан шинжилгээ хийж байгаа юм байна. Талийгаач долоо хоногийн өмнө тарваганы мах идсэн гэх мэдээллийг эргэн тойрны хүмүүс нь хэлжээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!