Онцлох мэдээ Папараци

Томчуудын хүүхдүүдийн л эхнэр болно

Нийслэлийн төвд орших “Red Bull” рестораны өв залгамжлагч, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн хүү Б.Бат-Ерөөл жүжигчин Б.Номин гэх бүсгүйтэй хамтын амьдрал үүсгээд удаагүй байгаа билээ. Тэгвэл Б.Номин өмнө нь Ерөнхий сайд асан С.Батболдын бэр болохоо шахаж байсныг уншигчид төдийлөн мэдэхгүй байх. С.Батболдын дунд хүү Б.Самади гэргий авдаггүй, ганц бие залуу гэдгээрээ сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн дунд алдаршаад буй. Гэхдээ тэрбээр жүжигчин Б.Номинг гэргийгээ болгох гэж олны өмнө  хүртэл гаргаж байсан удаатай.

Б.Бат-Ерөөл
                                              Б.Бат-Ерөөл, Б.Номин

Мэдээж амьдралд салж, нийлэх асуудал байдаг л зүйл. Энэ ч утгаараа тэдний богино харилцаа дуусгавар болж, жүжигчин бүсгүй Н.Оюундарийн бэр болжээ. Үүнийг буруугаар харвал томчуудын хүүхдүүдийн “эрлэг” төдийгүй “дундын бүсгүй” гэж хэлж болохоор байна. Зарим хүмүүс ч тэгж ярих нь сонсогдсон. Эгэл жирийн залуу биш, заавал олны танил, улс төр, бизнесийнхний гэр бүлд багтаж, шингэх гэсэн далд хүсэл мэт харагдаж буйг нуух аргагүй.

Б.Самади, Б.Номин
                                        Б.Самади, Б.Номин

Б.Бат-Ерөөлийн хувьд ээжийгээ УИХ-ын гишүүн байх үед ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан гэх хэл аманд өртөж байсан ч удалгүй эргүүлэн төлсөн хэмээн мэдэгдсэн. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Миний 80 хувийн эзэмшдэг “Рэд Стар клуб” ХХК ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай 2018 оны 5 дугаар сарын 30-ний өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийн 6 дугаар сарын 11-нд санхүүжилт орж ирсэн. Бид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн нарийн ногоо тариалах дөрвөн улирлын хүлэмж барьж, экологийн эрүүл нарийн ногоогоор иргэдээ хангах төсөл хэрэгжүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ цаг тухай бүрт нь хуваарийн дагуу төлж ирсэн. Бид тус зээлийг авах гэж төслөө өгсөн ч хэд хэд буцаагдсан тохиолдол бий. Олон дахин хөөцөлдсөний эцэст авахаар болсон” хэмээж байсан удаатай.

Санал болгох

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Цагдаа нар бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байтал Бригадын генералаар шагнагдсан ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ичиж амьдар

uuganaa90

Энержи ресурс”, 40 сая доллар оруулж “Эрдэнэ Монгол”-ийн төсөлд эзэн суулаa

uuganaa90

Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг цацсан Цагааннуурын багийн дарга Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ

uuganaa90

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!