Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

“Түшиг” компанийн эзэгтэй Э.Мөнгөнцэцэгт эрүү үүсгэсэн нь

Хэдэн жилийн өмнө монголын гоо сайхан тэр дундаа үнэртэй усны салбарт томоохон байр суурь эзэлдэг “Түшиг” компанийн эзэгтэй Э.Мөнгөнцэцэг нэгэн үйлчүүлэгчээ доромжилсон хэрэг гарсан билээ. Тэрбээр Улаанбаатар их дэлгүүрт байрлах “Chanel”-ийн салбараас фаундешн, уруулын будаг авахаар ороод тест асуусан бүсгүйн нүүрийг нь маажиж, элдэвээр хэлсэнийг бичлэг баримттайгаар хүргэж байсан. Тэгвэл “Түшиг”-ийн эзний эхнэр Э.Мөнгөнцэцэгийг хийсэн үйлдлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ. Монголдоо нэртэй хэдэн компанийн нэг “Түшиг” компанийг үүсгэн байгуулагч Г.Сүхээ дэлхийд хамгийн ашигтай бизнесүүдийн нэг болох гоо сайхны бүтээгдэхүүн худалдааны салбарт хүч сорьж, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд хоёр ч том барилга сүндэрлүүлээд авсан. “Түшиг” их дэлгүүрийн  ард талд “Улаанбаатар” их дээлгүүрээ нээсэн юм. Түүний хүү Г.Баттүшиг АНУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Г.Сүхээ гуайн хүү бизнесээ ч өргөжүүлж, гэр бүлээ ч зохиож “Монгол Анжелина Жоли” гэгддэг Э.Мөнгөнцэцэг гэдэг бүсгүйтэй дэр нэгтгээд багагүй хугацаа өнгөрсөн. Баян айлын өв залгамжлагч хүүтэй гэрлэсэн энэ бүсгүй өдгөө “The Royal Diamond” үнэт эдлэлийн дэлгүүр, дэлхийн алдарт брэнд болох “Chanel”-ийн салбарыг Монголд нээн ажиллуулж байгаа билээ. Гэвч тэрбээр өөрийнхөө болон нөхрийн бизнесийн нэр хүндийг унагааж, үйлчүүлэгчээ доромжилсон нь шүүхийн хаалга татахад хүрч байлаа. Өдгөө томоожсон эсэхийг мэдэхгүй ч тэрбээр энд тэндэхийн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ хэдэн жилийн өмнө Nafa, Carardli-гийн загварын шоугаар тайзнаа алхаад амжсан. Загварлаг гоолиг бие галбираараа тэрбээр загварынхнаас дутах юмгүй харагддаг шүү.

Санал болгох

На.Балжмаагийн онлайн сургалтын төгсөгчид хонхны баяраа нижгэр хийлээ

uuganaa90

Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргаас огцруулж, Х.Нямбаатарыг сонгож магадгүй байна 

uuganaa90

Ц.Элбэгдоржийг “Гаднын улсад байгаа” гэх шалтгаанаар ямар зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгааг нь нууцлах чиглэл өгчээ

uuganaa90

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Цагдаа нар бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байтал Бригадын генералаар шагнагдсан ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ичиж амьдар

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!