Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Т.Баясгалангийн хоргодох байр нь урлаг, үзэгч түмэн

Уучлаарай, гавьяатаа ингэж хэлэх болсон олон шалтгаан бий. МУГЖ цол тэмдэгээр хар залуугаараа, нөхрөө УИХ-ын гишүүн байх үед л энгэрээ мялааснаас хойш Т.Баясгаланг Монголын ард түмэн тайзан дээр харах нь байтугай зурагдсан пянзыг нь ч хэр барагтаа олж сонсохоо байсан байлаа. Шинэ уран бүтээлийн тухайд бүр таг. Харин 2021 оноос манай гавьяат уран бүтээлээ шуурхайлан хийж, өдгөө “Никитон” хамтлагийн Батчулууны бүтээсэн “Найрын дугараа”, Найруулагч Ли Лонгийн “Lost in forest” киноны дуу, “Бэрийн дуу”, “Баясгалант хань минь” гэх мэт дуунуудаар урлагийн тайзнаа эргэн ирлээ.
Учир нь тэрбээр нөхөртэйгээ хамт цагдаа, хуулийн байгууллагаас салахаа байсан талаар хэвлэлээр хангалттай л шуурлаа. Дархан цаазат Богд Хан уулын Тусгай хамгаалалттай бүсэд их хэмжээний газар авахдаа “Ахмадын амралт, сувиллын газар байгуулна” гэж залилаад тэндээ дан орон сууц, хаус хороолол барьчихсан нь ард түмний дургүйцлийг хүргээд байгаа юм. Тэднийг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээгий газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон. Ингээд Нийслэлийн Прокурорын газраас Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хилийн хориг тогтоох арга хэмжээ авч таслан сэргийлсэн. Нийслэлийн Прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж байгаа юм.
Харин Т.Баясгалан маань жишим ч үгүй шинэ уран бүтээлүүдээ ар араас нь цувруулан гаргаж, баясгалантай нь аргагүй дуулсаар байгаа нь учиртай гэлцэх. Ард түмнийхээ хайрыг татаж, дуртай дууг нь дуулаад байвал түүнийг хорихгүй, хэргийг тэгсхийгээд мартана гэдэг тактик яваад байгаа бололтой. Учиргүй л хүн алж, хүрээ талаагүй бол урлаг, спортынхныг монголчууд хайрлан, хамгаалсаар, нэг мэдэх нь ээ хийсэн хэргийг нь хүртэл тас мартаж орхидог нь жам шүү дээ.
Ер нь бол гавьяатын тэмдэг энгэртээ зүгээд л тайзнаас сураг алдарсан Т.Баясгалан барилгын салбарт ороод мөнгөний амтанд ташуурсан гэж болно. Ямарсайндаа л Кекүшюзаны компанийн хамаг санхүүг Т.Баясгалан баздаг гэх юм билээ. “Баясаа эгч нь барилгын болон бусад компанийнхаа бүх санхүүг баздаг. Ахад нь ямар ч мэдэл байхгүй. Цаадах чинь тэрэндээ ч дуртай, кайфтай байдаг” гэж сумоч гавьяат маань ярьж явдаг нь нууц биш. Тэр нь ч хамаа алга, хамгийн гол нь ард түмний хайрыг ашиг хонжоонд ашиглачихаад жишим ч үгүй гадуур ганган дээрээ тавьж зугаалаад, баярлаж хөөрөөд, огтхон ч харамссан, айсан, имээсэн шинжгүй яваад байдаг нь хүний мөсгүй гэлтэй. Тиймдээ ч тэднийг “Аавын хаалга” татчихгүй арга заль хэрэглэсээр өнөөг хүрлээ гэлцэх хүмүүс олон байна.
Аан тийм, 2016 онд Т.Баясгалан С.Жавхлангийнхаа хамт “Хаврын найраг” дууг дуулж олны сонорыг мялаасныхаа дараа буюу сонгуулиас өмнөхөн “Илгээлтийн эзэд” тоглолтоо 21 аймгаар явж хийсэн. Тэд тэр үедээ 13 жилийн дараа тайзнаа гарч ирсэн тухайгаа гайхуулцгааж байлаа. Энэ нь ч бас ашиг сонирхолтой. С.Жавхлан, Д.Кекүшюзан Батбаяр нар УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ ийнхүү базаасан юм. Үргэлжид ард түмний сайхан сэтгэл, урлагийн алтан тайзаа ашиг сонирхлоор ашиглан, хамгаалалтаа болгосон Т.Баясгалангийн үнэн төрх энэ буюу. Дуулаад л дуундаа уяраагаад л хийсэн хэргээ мартуулж, хайрлуулна хэмээн ойворгон санаа гаргасаар өдий хүрлээ дээ.

Санал болгох

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Цагдаа нар бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байтал Бригадын генералаар шагнагдсан ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ичиж амьдар

uuganaa90

ШУУРХАЙ: Р.Базараа нарыг суллах эсэхийн шийдэх шүүх хурал үргэлжилж байна 

uuganaa90

Энержи ресурс”, 40 сая доллар оруулж “Эрдэнэ Монгол”-ийн төсөлд эзэн суулаa

uuganaa90

Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг цацсан Цагааннуурын багийн дарга Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!