“Хас” тодотголоо “Талх” хэмээн ёгтлуулах болсон Ч.Ганхуяг Ч.Гантулга, Ч.Ганзориг гэх хоёр дүүтэй. Тэдний хамгийн бага нь болох Ч.Ганзориг мото спортод нугасгүй нэгэн бололтой дог шүү. Амралтын өдөр гэр бүлээ салхилуулан аавын үүргээ биелүүлэнгээ хоббигоо ч хөгжүүлж бартаа, саад ихтэй мото спортоор харин ч нэг наадаж байх чинь вэ. Гэргий Ариунсайхантайгаа энд тэндэхийн хүлээн авалт, киноны нээлт гээд арга хэмжээ бүрт ирсэн харагддаг тэд хөдөө хээр ч гал халуухан хос гэдгээ батлах шиг Ч.Ганзоригийг талбайд гарахын өмнөхөн түүний гэргий амжилт хүсэн хайрын үнсэлт илгээхээ ч мартаагүй. Ийм нэгэн халуухан хосын патиаруудыг “Peoplenews.mn онцолж байна.

Дараагийн мэдээ