Онцлох мэдээ Шар мэдээ

№1 Казиночин, Т.Бадамжунай онгоцны буудал дээр ч хөзрөө дэлгээстэй

“…Жунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу ч явахаа больсон”, “… МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч бол Т.Бадамжунай” гэхийг сонсоогүй хүн Монголд цөөхөн биз ээ.

Т.Бадамжунай гэдэг хүн Монголын улс төрд их нөлөөтэй болсон гэдгийг олон хүн нотолдог, цөөнгүй явдал баталсан. УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер гээд гүйцэтгэгч маягийн, “хоёрдугаар эгнээний” голдуу ажил эрхэлж ирсэн Т.Бадамжунай яаж яваад бараг л Төрийн гурван өндөрлөгийг захирч, зохион байгуулдаг болчихов гэдэг бас л сонин юм.

Ер нь бол юм болгоны ард л Т. Бадамжунай гэдэг нэр явдаг болсон нь нууц биш. Мань эрийг Хонконг, Сингапур, Макао-н хооронд жим гартал нисэж буун өдөртөө Сингапур ороод шөнөдөө Макао орж маргааш буцна гэж ярьдаг гэнэ лээ. Т.Бадамжунайгийн онгоцны зардал мань мэтийн энгийн иргэний автобусны мөнгө шиг байдаг нь тодорхой. Ямарсайндаа л зугаагаа гаргаад Хонконг-ийн онгоцны буудал дээр ингээд “том” сууж байх вэ. Угтаа бол Т.Бадамжунайг хуулийнхан овоо хараандаа онилоод эхэлчихсэн юм билээ.

Хууль хяналтын байгууллагынхан ЖДҮ-ийн хэргийг шалгах үеэр Т.Бадамжунайтай холбоотой нэгэн том асуудал гараад ирсэн байна.

2016 онд МАН-ын Засгийн газар бүрдсэний дараахан маш яаралтай эхлүүлсэн “Max, сүүний анхдугаар аян” -ы хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн байгаа юм. Тэр нь Т.Бадамжунай нараас огт салдаггүй нэгэн компанийн захирал бөгөөд Т.Бадамжунайгийн нөлөө байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон гэдэг.

ЖДҮ гэснээс, энэ сангийн хөрөнгөөс улстөрчид авч мэддэггүй байхад Т.Бадамжунай авахаар барах уу, эрүүгийн хэрэг үүсгүүлээд хүртэл тууж явсан байдаг.

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард Т.Бадамжунай Хөдөө, аж ахуйн сайд байхдаа ЖДҮХС-гийн хүрээнд 2012 оны төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн асуудлаар хэрэг үүсгэн АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм. Тэр асуудалд нь Хөдөө, аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай гэдэг хүн холбогдон шалгуулж байв.

Үүнээс гадна Т.Бадамжунай “TWEEN TOWER”-ийн 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна.

Ийм хэд хэдэн том шалтгааны улмаас МАНАН-гийн гол хүн гэгдэж өнөөдрийг хүртэл хаан мэт амьдарсан Т.Бадамжунай хуулиас оргон зугтаж, казино тоглосон шигээ жаргаж явна.

 

 

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!