Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

Хэт тооцоотойгоосоо болж хэрүүл мандаасан удаатай


Аав, ээжийнхээ авьяасыг авч урлагийн салбарт хөл тавьсан жүжигчин Х.Баярмаа энэ цагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг. Жүжигчдээсээ АНУ-д сурч, хэлний мэдлэгээ сайжруулсан гэдэг утгаараа боловсролын хувьд зэрэглэл өндөр. Харин түүний хэт тооцоотой зан заримдаа хүмүүсийн эгдүүцлийг хүргэдэг гэнэ. Тухайлбал хэдэн жилийн өмнө нэгэн гоо сайхны компанийн сурталчилгааг Х.Баярмаа хийх болж. Үнийн дүндээ хоёр удаа сурталчилах байсан ч нэг удаа Баажий, Ялалтын нэвтрүүлгээр яриад л өнгөрсөн юм байх. Ингээд үлдсэн нэг рекламаа хийгээд өгөөч гэтэл дунд нь зуучилж өгсөн хүн нь Х.Баярмаад өртэй байсан учраас тэр өрөндөө суутгасан учраас дахин реклам хийхгүй гэжээ. Ингээд бөөн хэрүүлийн алим болсон юм байх. Тэр хүнд бид өглөггүй, хүний өмнөөс яагаад бид хохирох ёстой юм гээд л мэдээж нөгөө гоо сайхны компани зарга үүсгэсэн байна. Үнэхээр ч өртэй хүн нь зуучилж ажил олж өглөө гээд бусдын өрийг өөр хүмүүсээс суутгаж авч болохгүй шүү дээ. Ийм мэдээжийн зүйлд Х.Баярмаа тас гүрийж, реклам хийхгүй гэдгээрээ гэдийсэн юм байх. Эцэст нь ээж С.Өлзийхүү нь охиноо өмөөрч орж ирсэн гээд л асуудал сонсогдож байсан шүү. Олны танил байх хэцүү ч юм аа даа. Гэхдээ олны танил байх тусмаа хүн чанартай, хэлсэн ярьсандаа байвал түмний хайрыг татна шүү. Мэдээж бусдын өмнөөс хохироод бай гэсэнгүй, зөв газраасаа зөв цагтаа асуудлыг нэхэх ёстой байсан бололтой.

Санал болгох

На.Балжмаагийн онлайн сургалтын төгсөгчид хонхны баяраа нижгэр хийлээ

uuganaa90

Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргаас огцруулж, Х.Нямбаатарыг сонгож магадгүй байна 

uuganaa90

Ц.Элбэгдоржийг “Гаднын улсад байгаа” гэх шалтгаанаар ямар зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгааг нь нууцлах чиглэл өгчээ

uuganaa90

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Цагдаа нар бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байтал Бригадын генералаар шагнагдсан ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ичиж амьдар

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!