Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг цахимаар авдаг боллоо

 Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн цахим системд холбожээ.

Ингэснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ өнөөдрөөс буюу 2021 оны тавдугаар сарын 25-ний өдрөөс эхлэн цахимаар гаргах боломжтой боллоо.

Үүний тулд иргэд Ehalamj системрүү хандаж хүүхдийн мөнгөн тэтгэмждээ бүртгүүлэх шаардлагатай аж.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна.

Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой Мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ” гэв.

Мөн тэрбээр “2021 оны зургаадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ.

Тодруулбал,

  • 18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн,
  • Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн,
  • Хорих ангиас суллагдсан иргэн,
  • Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд,
  • Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг Ehalamj системд нэвтрүүлнэ.

Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.

Иргэд ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин “ТҮЦ” машин, ebarimt аппликэйшн, емонголиа зэрэг системийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм.

Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ” гэв.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!