Мэдээ Онцлох мэдээ

Хөвсгөлд халдвартай нь батлагдсан долоон иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилнэ

Тус газраас “Хөвсгөл аймагт коронавирусийн халдварын 7 тохиолдол батлагдсан. Эх уурхай нь Улаанбаатар хотоос хүнс тээвэр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд оршин суух хаягтай жолооч болох нь тогтоогдсон. Тухайн иргэн гуравдугаар сарын 9-нд нийслэл хотод PCR шинжилгээгээ өгөөд хариу нь сөрөг гарсны дараагаар Завхан аймгийн Согоотоор дамжин Хөвсгөлийн Цэцэрлэг суманд ирсэн. Түүний гэр бүлийн болон ойрын хавьтлын зургаан хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул аймгийн PCR шинжилгээний лабораторид шинжлэхэд мөн эерэг гарсан. Хариуг баталгаажуулахаар Эрдэнэт хот руу илгээхэд хариу батлагдсан байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас аймгийн Онцгой комисс хариу арга хэмжээг авч байна.

Халдвартай нь батлагдсан долоон иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн эмчлэхээр шийдвэрлэсэн.

Одоогоор ойрын болон дам хавьтал гэх 300 орчим хүнд тандалт хийж байна. Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, сургуулийн дотуур байрныхан зэрэг 500 гаруй хүний нэрсийн жагсаалтыг гаргаж шинжлэх шаардлагатай байгаа юм. Үүнд тодорхой баг томилж, тус суманд ажиллуулна.

Халдвартай нь батлагдсан долоон хүний хоёрт нь халуурах шинж тэмдэг илэрсэн бол таван хүнд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа” хэмээн мэдээлэв.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!