Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг 6 сар 30 хувиар хасжээ

Өмгөөлөгч Б.Баасанцогтын шүүгчдийг авилгадсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д. Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, СБД. ЧД. БЗД ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт ДМНН, Нэхүүл хөдөлгөөний гаргасан өргөдлийн дагуу шүүгчийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг нээж шалгахаар болсон билээ.

Өнөөдөр ёс зүйн хорооны хурал болж Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж Д.Болдбаатарын цалинг 6 сар 30 хувиар хасаж шийтгэл ноогдуулжээ.

Сануулахад, хөл хорио тогтоосон үед хууль, шүүхийн байгууллагын албан тушаалтнууд PARKVIEW хотхоны 752-р байрны 270 тоотод цугласан байдаг. Өмгөөлөгч Б.Баасанцогт нэгэн бүсгүйтэй дотно харилцаа үүсгэсэн лифтний бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн. Түүгээр ч барахгүй өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарын данс руу мөнгө шилжүүлсэн баримт ил болсон.

Энэ асуудалд З.Болдбаатар СБД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч, Д.Отгонбаатар Улсын дээд шүүхийн ТГ-н ХНХ-ийн дарга асан, Б.Баасанцогт МУ-н үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан, П.Чулуунбаатар АТГ-ын ажилтан, Х.Идэр, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нар холбогдоод байгаа юм.

Тэгвэл АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол, өмгөөлөгч Б.Баасанцогтыг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!