Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Х.Нямбаатар сайд өлсгөлөн зарласан Т.Хүрэлбатаас өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ

Хилс хэрэгт шийтгэгдэж, эрүүдэн шүүлтэд орсон гэгдэх, хохирогч Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өчигдрөөс төв талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.
Өнөөдөр түүнтэй Хууль зүйн сайд Х.Нямбаатар уулзлаа. Тэрбээр цар тахал өдрөөс өдөрт хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа энэ үед эрүүл мэндээ бодон хөл хорионы дэглэмийг сахин өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ .
Ингэхдээ “Эрүүдэн шүүлттэй холбоотой эрүүгийн хэргийг ирэх долоо хонгийн гурав дахь өдөр буюу 31-нд Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимд хэлэлцэх асуудлынхаа дараалалд оруулсан байгаа. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээе” гэсэн юм.
Харин Т.Чимгээгийн ах Өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тул сайд Х.Нямбаатар цагдаа нарт өлсгөлөн зарлаж байгаа иргэний эрүүл мэнд , аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгосон юм .

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!