Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Элэгний В, С, вирусийн халдвартай ч халдвар идэвхгүй бол вакцин хийнэ

ХӨСҮТ: БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд нь бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрчээ. Ирэх 4-р сарын 20-ноос энэ вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ. Вакцинжуулалтын цэг бүрт эмч ажиллаж, иргэдээс асуумж авч, вакцин хийх эсэхээ шийдэж байна. Хепатитийн В, С, D вирусний халдвартай ч халдвар идэвхгүй бол вакцин хийнэ. Хүнд хэлбэрийн чихрийн шижинтэй бол хийхгүй. Хөнгөн хэлбэрийн чихрийн шижинтэй бол хийнэ. Тухайн вакцины найрлагад орсон бодист хүнд хэлбэрээр харшилдаг бол вакцин хийхгүй. Жирэмсэн эхчүүд, цус гоожилтын хам шинжтэй, ковидоор өвдсөн бол вакцин хийхгүй. Ковидоор өвдөөд эдгэрсэн бол 6 сарын дараа, цус, сийвэн хийлгэсэн бол 3 сарын дараа вакцин тариулна. Элэгний хүнд хэлбэрийн өвчтэй, цус алдах эрсдэлтэй бол мөн хийхгүй.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!