Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Энэ сарын 15-наас АстраЗенека, 20-ноос Синофармын вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны газрын дарга Л.Энхсайхан оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Вакцины хоёр дахь тунг хэзээнээс тарьж эхлэх вэ, хоёр тун тариулж дархлаатай болсон хүн халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах вэ?

– Хоёрдугаар сарын 23-нд АстраЗенека вакцины эхний тунг хийж дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүс 8 долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 15-наас хоёр дахь тунгаа хийлгэж эхэлнэ.

Дөрөвдүгээр сарын 20-ноос Синофармын вакцины хоёр дахь тунг хийж эхлэх бөгөөд иргэд эхний тунгаа хийлгэсэн газартаа очиж дараагийн тунгаа хийлгэвэл тохиромжтой. Харин ажлаар хөдөө очсон үедээ, эсвэл хөдөөгөөс хотод ирээд эхний тунгаа хийлгэсэн бол байгууллагатайгаа ярилцаад одоо байгаа газартаа хоёр дахь тунгаа хийлгэх боломжтой.

– Хоёр тун вакцин хийлгэж дархлаа тогтоно гээд байгаа. Хоёр өөр вакцин хийлгэж болох уу?

– Дэлхий дахинд энэ чиглэлээр судалгаанууд хийгдэж байгаа ч үр дүнгүүд нь хараахан олон нийтэд мэдээлэгдээгүй байна. Тиймээс бид нэг үйлдвэрийн хоёр тун вакцинаар дархлаажуулалтыг хийж байгаа. Сольбож хийх талаар шийдвэр гараагүй байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!