Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙНХАН” 20 ангит кино төсөл тун удахгүй олны хүртээл болно

Сүүлийн 2 жилийн хугацаанд нийгмээрээ хүнд өвчинтэй нүүр тулан соёл урлагийн салбарын үйл ажиллагаа завсардаад байгаа билээ. Тэгвэл энэ хугацаанд Жүжигчин Г.Ундармаа зүгээр хараад суухыг хүүссэнгүй.

“Ю Фильм” “Nomadia pictures” хамтран “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙНХАН” 20 ангит кино төслийг эхлүүлжээ. Судалгаа болон кино зохиолын ажил 1 жил орчим үргэлжилсэн байна.

Тус төслөөр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмч эмнэлгийн ажиллагсдын ажил, ахуй амьдралын талаар нийгэмд зөв ойлголтыг өгөх, мэргэжлийн онцлогийг харуулах, мөн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа оноог бодитоор харуулснаар салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилго тавин ажилласан байна.

Тус киног 2022 оны 1–р сараас дэлгэцэнд гаргахаар төлөвлөсөн аж.

Ямартаа ч хүнд цаг үед соён гэгээрүүлэх үүргээ биелүүлж, соёл урлагийг орхигдуулалгүй ажиллаж байгаа уран бүтээлчдэд ажлын амжилт хүсье.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!