Энэ жилийн даншиг наадамд үндэсний бөхийн 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдсан билээ.
Дээрх 3 төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулж, Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд хүчээ үзсэн. Харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдсан юм. Үндэстэн, үндэстний гурван төрлийн бөхөөр Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ бөхчүүд нэгэн зэрэг барилдаж, үндэсний өв уламжлалыг хамтад нь харах боломж үзэгчдэд олдсон юм. Өмссөн зодог шуудагнаас эхлээд тэдний ялгаа харагдаж байгаа биз.