Uncategorized Онцлох мэдээ

ҮХЭЛ АМЬДРАЛТАЙ ТЭМЦЭЖ БУЙ СЭТГҮҮЛЧ М.УЯНГЫН АМЬ НАСЫГ АВРАХАД ТА БИДНИЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Мягмарын Уянга. Тэр сэтгүүлч. Үзэг барьсан үнэний дуу хоолой. Эгэл жирийн иргэд, эрх баригчидтай ч ярилцаж, олон үйл явдлын гадна биш дотор нь байж олон нийтийг мэдээллээр хангадаг зуун зуун сэтгүүлчийн нэг. Тэр РТДС-ийн бүтээгдэхүүн. Тэр “ETV”-ийн эд эс нь бас хамт олны  минь нэг.

Сэтгүүлчид бид халуунд халж, хүйтэнд хөрч олон ч сурвалжлагын ард гарч оройтож харихдаа ч тайван амарч чаддаггүй хүмүүс. Гэхдээ бид өрөөлийн сайн сайхныг, сайхан нийгмийн төлөөх зүйлийг ярихаас биш өөрсдийнхөө тухай ярьж үзээгүй “өөдгүй” хүмүүс. Өнөөдөр сэтгүүл зүйн салбарынхан үзэг нэгт найзаа аврахын тулд нэгдэж байна, та бүхэн ч бас нэгдэхийг хичээнгүйлэн гуйя.

Шулуухан яриа, шийдэмгий зантай М.Уянгаа маань бөөрний архаг дутагдлаар шаналж багагүй хугацааг өнгөрүүлж байна. Жил гаруй хугацаанд хэвлийн диализтэй явж  өдөр болгон түүнийгээ сольсоор ирсэн. Гэсэн ч тэр шантраагүй, маргааш нь улам эрч хүчтэй болчихсон юмшиг инээсээр ирж мэдээндээ гарна. Гэвч өвчин нь хүндэрсээр хөл гар нь хавагнаж, мэдээндээ явах байтугай явахад ч хүндрэлтэй болж ажилдаа ирэх өдөр хоногууд ч цөөрсөн ч тэр “удахгүй ажилдаа орно оо, хэдхэн хоногийн чөлөө авсан юм” гээд л биднийгээ тайвшируулдаг тийм л дайчин бүсгүй.

Гэвч өвчин нь улам хүндэрч дотор эрхтэндээ нөлөөлжээ. Одоо сүүлийн боломж нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал болоод байна. Тэр өвчнөө ч умартан ажилласан хөдөлмөрлөсөн. Ид хийж бүтээх насандаа хүнд өвчний өмнө өвдөг сөхрөн унахдаа тэр хатуужилтай байсан. Одоо ч гэсэн тэр эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа ч түүнд минь яг одоо сайхан сэтгэлт Монголчуудын минь багахан дэмжлэг хэрэгтэй байна.  Салбарын нөхөд нь хамт олон, найз нар нь хандивын аян өрнүүлж сэтгүүлч найзыгаа хөл дээр нь босгож нэгэн залууг эхнэртэй нь хөөрхөн хүүг ээжтэй нь үлдээж нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгохын төлөө нэгдсэн, та ч бас нэгдээрэй.

М.Уянгаагийн минь төрсөн ах нь донор болохоор болсон ч цусны бүлэг нь өөр, тийм ч учраас Монголдоо орох боломжгүй. Цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэхийн тулд 120 сая төгрөг хэрэгтэй.  Ц.Ариунболдынх нэг хүүтэй залуу гэр бүл. Зураглаач найруулагч мэргэжилтэй нөхөр нь эхнэрийнхээ өвчнийг эдгээж амь насыг нь аврахын тулд ажлаа ч хийж чадахгүй эмнэлэг гэр хоёрын хооронд явсаар өнөөдрийг хүрчээ.  Эхнэрийгээ халуунд халж, хүйтэнд хөрчихвий, хамт олонтойгоо байж, хүссэн ажлаа хийг гэсэндээ ажил руу нь өглөө бүр хүргэж орой бүр авдаг тийм л халамжтай сайн залуу. Байрны зээлтэй, цалингаараа амьдардаг залуу гэр бүлд 120 сая төгрөг гэдэг их  мөнгө. Тийм ч учраас сэтгүүл зүйн салбарынхаа нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгож, нэгэн сэтгүүлчийнхээ амь насыг аварч эргээд салбартаа ажиллах боломжийг бий болгохын тулд хандивын аян зарлаад байна. Таны илгээсэн хандив тусламж мянга түмээр арвижин буян нь эргээд ирэх болно.

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА
Утас: 9469 9363, 9912 2471

Санал болгох

Жүдо: Тив, дэлхийн шинэхэн аварга Б.Баасанхүү Парисын олимпод эх орноо төлөөлнө

uuganaa90

На.Балжмаагийн онлайн сургалтын төгсөгчид хонхны баяраа нижгэр хийлээ

uuganaa90

Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргаас огцруулж, Х.Нямбаатарыг сонгож магадгүй байна 

uuganaa90

Ц.Элбэгдоржийг “Гаднын улсад байгаа” гэх шалтгаанаар ямар зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгааг нь нууцлах чиглэл өгчээ

uuganaa90

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!