“Эзэн” Эрдэнэбилэг хэмээх эрхэм Монголын толгой баян банкир. Мөн Хөгжлийн банкны зээлээс түүний хамаарал бүхий компаниуд хамгийн их зээл авсан. Хэнд ч харагдашгүй, хэн ч халдашгүй энэ эрхэм одоо саатуулагдаад буй. Түүний хамаарал бүхий компаниудаас хамгийн алдартай нь “QSC” нь. Том хүн том л хөдөлдөг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг олж ирсэн авснаас харагдана. Гавьяаг нь үнэлшгүй. Харин “QSC” компанийн тухайд эргэлзмээр зүйл олон. Бизнесийн нарийн нууц юу байдаг юм бэ гэхээс энгийн математикаар бодоход хачирхалтай тоо гарч ирнэ. Тухайлбал гаалийн мэдүүлгээр “Кью Эс Си” компани Төмөрлөгийг конценсын гэрээгээр эзэмшиж байх хугацаандаа зөвхөн төмрийн баяжмалаараа л гэхэд 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бйадаг. Гэтэл хэр 120 тэрбумын татварын хуримтлагдсан өр үлдээсэн гэдэг.
Конценсийн гэрээ байгуулахаас өмнө төрд байхдаа улсдаа топ татвар төлөгч байжээ. Харин конценсийн гэрээний хугацаанд Төмөрлөгтэй гэрээ гэрээ хийж баяжмал авч зардаг жижиг компаниуд аймагтаа топ татвар төлөгч болоод байхад Төмөрлөгийн үйлдвэр нь өөрөө татвар төлөлтийн үзүүлэлтээрээ аймгаасаа ч “цухуйх”-аа больжээ. Төмөрлөгийн үйлдвэрийг удирдах эрхийг саяхан төрд авсны дараа нийтдээ 5.8 тэрбумын татвар төлсөн үзүүлэлттэй гарчээ.