Uncategorized Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Цаана чинь зам тавьж, боомт нээж байгаад бүтэн нэг говийг залгих гэж байна!!!

Юун Хөгжлийн банк, Юун ЖДҮ-ийн зээл … Цаана чинь зам тавьж, боомт нээж байгаад бүтэн нэг говийг залгих гэж байна!!!

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавыг хувийн замтай, хотын дарга Д.Сумьябазарын дүүг боомт барих төсөлтэй болгохын төлөө онгон дагшнаараа ганц үлдсэн Борзонгийн говиа тавиад туух уу ? Хэдүүлээ ?

1. Шинэ боомтыг нь Д.Сумьяабазарын дүүгийн хамааралтай компани барьж, түүн рүү чиглэсэн замыг нь Ч.Ундрамын аав барина.

Өмнөговийн баруун, зүүн хоёр талаар боомт нээж, нүүрс алт зөөснөөр тэр хавьд мал, хүн амьдрахад хэцүү болсон. Харин голд нь ганц онгоноороо үлдсэн Борзонгийн говийг дайруулан 270 км хүнд даацын авто зам тавьж, Монгол улсын хүйс гэгддэг “Цагаан дэл уул”-аар шинэ боомт нээх гэнэ. Ханхонгор, Хүрмэн, Номгон сумыг дайрах 270 км замыг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын Хятад хүнтэй хамтран эзэмшдэг “Ундрах говь” компани концессын гэрээгээр барихаар 2018.12.04-ны өдөр Засгийн газартай байгуулжээ. Засгийн газрыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан хүн нь Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан . Б.Баярсайхан бол Хотын дарга Д.Сумьяабазарын “гарын хүн. ”Д.Сумьяабазартай “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ыг хамтран эзэмшигч юм. Шинэ боомт нээх газарт Хятадын талаас бүх бүтээн байгуулалтаа аль хэдийн хийжээ. Монголын талд боомт барих мөнгийг нь Хятадын тал өгсөн гэнэ.Тэдний өгсөн мөнгөөр Монгол талд барих боомтын бүтээн байгуулалтыг Д.Сумьяабазарын дүү Д.Сэржбүдээтэй хамтарсан компани эзэмшдэг Сэнгээгийн Батмөнх гэгчийн “Үлэмж ” компани барихаар болжээ. “Цагаан дэл уул”-ын боомт руу тавих 270 км зам барих 258,026.000 ам долларыг “Ундрах говь” компани өөрийн болон “өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барина” гэж концессын гэрээнд тусгажээ. Тэд барьсан замаа 20 жил “Барих- ашиглах- шилжүүлэх ”гэрээгээр ашиглана. Уг замаар ашигт малтмал тээвэрлэсэн ачааны тн тутмаас 0,8 цент доллартай тэнцэх төгрөгийн хураамж аваад зогсохгүй зам дагуу үйлчилгээний зориулалттай 10 ширхэг байгууламж барьж түүнээсээ ашиг олно. Замаас олсон ашиг орлогыг гадаадад шилжүүлэх, гадаадаас шилжүүлэн авах эрхтэй гэж концессын гэрээнд заасан нь энэ зам барих “өөрийн боломжоор олсон хөрөнгө” гэдэг нь Хятадуудын мөнгө. Замаас олсон ашиг нь тэдгээр Хятад иргэд рүү шилжих нь тодорхой болж байна. Концесс эзэмшигч “Ундрах говь” компаний хувьцаа эзэмшигч нь Хятадын иргэн билээ. Шинээр баригдах зам дагуу, Өмнөговийн урд сумдад Хятад эзэнтэй компаниуд 60 гаруй лиценз эзэмшиж байна. Зам ашиглалтад оронгуут тэд бүгд олборлолтоо эхэлнэ. Цөлжилт , хуурайшилттай, усны хомдсолд орсон говьд 60 уурхай зэрэг ажиллахад тэнд хүн байтугай зэрлэг амьтан ч амьдрах аргагүйд хүрнэ.

Товчхондоо: Зам барьснаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав болон түүний Хятад түншүүд тн тутамд 0.8 центийн орлого олох замтай болно. Энэ бүсэд лиценз авсан Хятад уурхайд манай баялгийг өдөр шөнөгүй зөөж баялгийн эзэн бид биш тэд болохоо харуулна. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Сумьябазарын дүү Д.Сэржбүдээгийн халаас нэгтэй “ Үлэмж” компани боомт барих төслөөсөө ашиг олно. Үүний төлөө Монголчууд юу алдах гэж байгаагаа бодоод үзье.

2. Боомт нээж, Зам барьснаар онгон зэрлэгээрээ үлдсэн дэлхийн хамгийн том газар нутаг устаж, Биологийн олон янз байдал бүхий экосистем сүйрнэ!!!!

Өмнөговьд онгон зэлүүдээрээ ганц үлдсэн Борзонгийн говь төдийгүй Дэлхийн газар зүйн шинжлэх ухаанд “Альшаа цөлийн тойрог” хэмээн нэрлэгддэг, биологийн олон янз байдал бүхий гайхамшигт газар устах гэж байна. Энэ газрыг дэлхийд онгон зэрлэгээрээ үлдсэн хамгийн том газар нутгийн нэг хэмээн судлаачид тодорхойлжээ. Энэ бүс нь ховордсон, устаж болзошгүй 33 зүйл амьтны уугуул нутаг юм. Хулан, Зээр, Янгир, Хавтгай бусад жижиг амьтны зүйлийн дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох популяци энд үлджээ. Зам тавигдахад эдгээр амьтадын ус, бэлчээр хуваагдаж, зам барилгын ажлаас дүрвэж алга болно. Ундаалдаг задгай булаг, шанд нь ширгэнэ.Монгол улсын Улаан номд бүртгэгдсэн Потанины улаан тулам, Монгол мөнх харгана, Монгол хулан хойрог, Цөлийн аргамжин цэцэг буюу Цагаан гоёо, Тоорой мод буюу Элдэв навчит улиас, Монгол бүйлс зэрэг нэн ховор ургамлууд зам барих хүнд даацын авто машины хөлд үрэгдэж, үлдсэн нь тоосжилтоос болж мөхнө.

3. Зам барилгын ажилд газрын хэвлий ухаж, хөрс сүйтгэн, газрын доорхи гүний ус шавхаснаар энэ бүсэд амьдрал төгсөнө!!

-270 км зам барих төслийн хэмжээнд нийт 666.02 га газрын хөрс хуулж, ургамлын нөмрөг болон хөрсөн бүрхэвчийг устгана.

– Зам дагуу элс хайрга, дайрга, чулууны карьерууд нээгдэж, газрын хэвлийг ухна.

-Бутлах үйлдвэр, бетон зуурмагийн үйлдвэр, цементийн үйлдвэр, засварын газар байгуулагдаж, зам барилгын ажилд 546 машин тоног төхөөрөмж ажиллана.

-Карьер ухах, шороо зөөх, буулгах зэрэг газар шорооны ажил хийх хүнд даацын автомашины хөлөөр олон салаа шороон замууд үүсч, газрын гадарга эвдэрч , говийн эмзэг хөрс талхлагдана. Ургамлын үндэсүүд дайрагдах төдийгүй үүссэн шороо тоосноос нь хавь орчны ургамлын нөмрөг, бүрхэвч устгаж, дахин ургахгүй болно. Говьд үүссэн цөлжилт улам нэмэгднэ.

-Говьд ус ямар ховор билээ. Гэтэл зам барилгын ажилд 8 гүний худаг гаргаж, жилдээ технологид 527,815.78 м3, ахуйн хэрэглээнд 41,328 м3 ус ашиглана.Замын бетон зуурмаг, бэхжүүлэлт зэрэгт усыг асар ихээр хэрэглэхээс гадна үүссэн тоосжилтыг дарахад тогтмол гүний ус хэрэглэнэ. Эргэж хэзээ ч сэргэгдэхгүй гүний усыг ингэж шавхаснаар говийн задгай булаг, малчдын гар худгууд ширгэнэ. Усгүй болсноор говьд үндсэндээ нүүдэлчин малчид болон зэрлэг ан амьтад, ургамал, гээд амьд амьтан амьдрах нөхцөлгүй болно.

– Машин мехнанизмын түлш тослох материалын агуулах ,нефтийн бүтээгдэхүүн, шатахууны агуулах, машин засварын газраас шатах тослох материал, хорт бодисын хаягдал, хуурай сайр худаг руу гоожсноор хур борооны усаар угаагдан гадаргын болон гүний усыг бохирдуулна

– Хүнд даацын авто зам нь Балгасын улаан нуураас 5,2 км зайд орших хэд хэдэн хуурай сайрыг дайран өнгөрөх учраас зам барилгын ажил нь голуудын гольдрол болон голын сайруудад өөрчлөлт оруулна

– Замын дагуу 4 үндсэн 9 туслах кемп байгуулж нийт 820 хүн ажиллана. Энэ олон хүний хоол унд, ариун цэврийн хэрэглээнд говийн гүний ус зарцуулагдна.

-Замын трассын 162,000 болон 220,000 км орчим заган ойг дайруулан зам тавина. Заган ой том тэрэгний хөлд дайруулж, устана. Говийн мөнх ногоон харгана, бүйлс зэрэг ховор ургамлууд замын трасс дагуу их бий ч үүний талаар Байгаль орчны үнэлгээнд ганц өгүүлбэр тусгасангүй.

– Зам дагуу түүх соёлын өвд хамаарах нийт 25 байгууламж бий. Булш чулуун байгууламжуудаас зарим хэсэгт 150 м ийн зайд зам өнгөрнө . Түүхийн ховор бүтээл Чингисийн даланг нэвтэлж гарна.

Үндсэндээ: Зам тавьж, боомт барих Борзонгийн говь нь хүний нөлөө, байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг, мэдрэмтгий. Энд зам барьснаар гадаргын болон газрын доорхи усны нөөцийн хомсдол үүсэх, хөрсөн бүрхэвч эвдэрч, ургамлын нөмраг, ой мод өртөх, цөлжилт үүсэх, нэн ховор ургамал амьтад өртөж, зэрлэг амьтадын амьдрах орчинг доройтуулах, түүх соёын үнэт зүйл устах , нутгийн иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлөх нь тодорхой юм.
Гуравхан хүнийг баяжуулахын төлөө 3 сая Монголчуудын өмч болсон Борзонгийн говийг сүйтгэж болохгүй биз дээ. Говчуудын тэмцлийг дэмжиж байвал эрх баригчдад хүртэл нь дуу хоолойгоо нэгтгэцгээе!!!

Нэр дурьдагдсан улс төрчидтэй боомт, зам барих ажил хэрхэн хамаарч байгаа баримтуудыг хавсаргав.

Сэтгүүлч Б.Отгон

Санал болгох

П.Энхмөнх: Аавын минь эмээл, хазаарыг олсон хүнд 2 өрөө байр өгье

uuganaa90

Зохиолын дууны салбарт цахилж л явна

uuganaa90

Хөдөлмөрийн баатар, буудлагын О.Гүндэгмаа 46 настай

uuganaa90

Асашёорюү Д.Дагвадоржийн анхны гэргий Г.Тамир нам жимхэн амьдарч байна

uuganaa90

“ОРГИЛ”-ЫН Ж.ГАНБААТАРЫН ЭЗЭМШЛИЙН ХИЙМЭЛ НУУРТ 16 НАСТАЙ ХҮҮ ЭНДСЭН ҮҮ⁉️

uuganaa90

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!