Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

12,413 зээлдэгчид ажлын байр дэмжих 3%-ийн хүүтэй зээл олгосон байна

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 12,413 зээлдэгчид 882.1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгожээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод 4,481 зээлдэгчид 464.3 тэрбум, орон нутагт 7,932 зээлдэгчид 417.8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгосон байна.

Мөн Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1,957 зээлдэгч хамрагдаж 383.2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3,598 иргэнд 263.9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна.

Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн долоо хоногоос олгогдож эхлээд буй. Энэхүү зээл нь:

Хаврын тариалалтад 100 тэрбум

Ноолуур бэлтгэлд 200 тэрбум

Малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм.

Эх сурвалж: Сангийн яам

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!