Uncategorized Амжилт Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ

А.Хаянхярваагийн гэргий У.Уранзаяа найзуудынхаа хамт “Nolur” брэндээрээ дэлхийд гарч эхэллээ


Ноолуурын цаг үе иржээ. Монгол угаас ч сэрүүхэн талдаа улирал илүү урттай. Ноос ноолуурын хэрэглээ, нөөц ихтэй улсын хувьд энэ салбар хөгжихөөс аргагүй. Энэ ч утгаараа өрсөлдөөн ихтэй ноолуурын салбарт гарч ирж танигдана гэдэг амаргүй. Харин “Nolur” брэнд олны хүртээл болоод удаагүй ч хэдийнэ эх орондоо байтугай дэлхийд танигдаад эхэлсэн. Загвар, донж, ноолуурын чанар чансаа, хийцээрээ дахин давтагдашгүй цор ганц. Шангрилла, Асемд зорилтот бүлгийн хүмүүстээ зэрэглэл тогтоон зарагддаг. Тэр тусмаа эдний загварын өнгөний оруулга, хослол, хээ хуар зэрэг нь үнэхээр гайхамшигтай. Хамгийн дэгжин, өнгөлөг, ганган чамин хүмүүс л “Nolur”-аар гоёдог байх. Ирэх онд БНСУ-д загварын шоугаа хийхээр төлөвлөж буй гэсэн. Хоёр жилийн өмнө “Төр хурах”-ын амралтанд ёстой л десант буулгахуйц олон гайхалтай загваруудыг хүндэт зочдын өмнө танилцуулсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тэгвэл энэ сайхан брэндийг дөрвөн найз бүсгүй үүсгэн байгуулсан. Эдний нэг нь “Номин талст” хамтлагийн А.Хаянхярваагийн гэргий У.Уранзаяа. Г.Энхдэлгэрэх, Б.Пунсалдулам, У.Уранзаяа, Д.Хүрэлчимэг нарын найзууд хүмүүнлэгийн үйлс, нөхөрлөлөөс гадна бизнест ийнхүү гар нийлсэн нь өдгөө “Nolur” дэлхийд цуурайтаж эхэлнэ гэж хэн санах билээ.
Хаянаагийн гэргий Урнаагийн тухайд загвараа голчлон гаргадаг юм билээ. Саяхны арга хэмжээ дээр хамтрагч хоёр найзын хамт ганган ягаан ноолуураар гоёод ихэд галтай, цогтой явж харагдсан. Ер нь энэ эгч дүү Урнаа нар гал цогтой, эрч хүчтэй, дайчин, донж мэдрэмж өндөртэй үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байдаг гэж анзаарагддаг. Бага дүү Урнаагийн хувьд цаанаасаа хүчтэй энергитэй эмэгтэй гэдэг нь илтэд харагдаж байсан юм.
Тэд 80-аад оны дунд үед уянгалаг дуунуудаараа ёстой л байлдан дагуулж байсан. Монголын радиогоор өглөө, үдэшгүй явж, сонсогчдыг сэрээж бас унтуулдаг байсан гэдгийг тэр үеийнхэн мартаагүй байх. “Шинэ өглөө, Тавтай нойрсоорой, Долоон нас” дууг тэд дуулж олны хүртээлд анх хүргэсэн. Үүний дараа өсвөр насандаа “Өнөө өглөө”, “Гэнэн дурлал”, “Хөвгүүн” гээд л орцны гэмээр гитарын дуунуудыг хүүхэд, залууст ХИТ болгон үйлдвэрлэж байсан. Тэдний дуулсан бараг л бүх дууг “Гала” хамтлаг давтан дуулж, үргэлжлүүлэн сонсогчлын хүртээл болгож явсан даа.

Санал болгох

Ц.Элбэгдоржийг “Гаднын улсад байгаа” гэх шалтгаанаар ямар зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгааг нь нууцлах чиглэл өгчээ

uuganaa90

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Цагдаа нар бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байтал Бригадын генералаар шагнагдсан ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ичиж амьдар

uuganaa90

ШУУРХАЙ: Р.Базараа нарыг суллах эсэхийн шийдэх шүүх хурал үргэлжилж байна 

uuganaa90

Энержи ресурс”, 40 сая доллар оруулж “Эрдэнэ Монгол”-ийн төсөлд эзэн суулаa

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!