Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

1,6 сартай хүүхэд шар усны үерт живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа

СХД-ийн 24-р хорооны айл өрхүүд үерийн усанд автаж амьдрах аргагүй болсон талаар оршин суугчид ярьсаар л шийдэгдээгүй байсаар л байна. СХД-ээс гүүр тавьснаас болж, шар усны халиа үүсч тэр хавийн айлууд үерт автсан трхиолдол ч байсан. Гэтэл өнөөдөр /2021.03.26/ ой 6 сартай хүүхэд тухайн шар усны үерт живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тус хорооны иргэд саяхан шар усны үерт автаж байгаагаа хэвлэлийнхэнд хэлж байсан. Тухайн үед 10 гаруй айлыг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлж, СХД-ийн 24-р хорооноос ажлын хэсэг гарч үерийн даланд цугласан лаг шаварыг экскавортараар ачиж зөөж үерийн нөхцөл байдал дахин үүсэхээс сэргийлсэн.

Гэвч 10 хоногийн нөхцөл байдал сайжирсангүй. 3 хүүхэдтэй залуу гэр бүлийн бага нь болох 1,6 сартай хүүхэд шар усны үерт живж амь насаа алдаад байна. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй, амь насаараа хохирсоор л байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!