Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ний 22.00 цаг орчимд үүрэн телефон, холбооны цамхаг дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага мэргэжлийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу очиход Чингэлтэй дүүргийн иргэн 19 настай, эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 15 метрийн өндөр холбооны цамхаг дээрээс үсрэх гэж байсан аж. Харин нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид очиж тайвшруулж, эсэн мэнд буулгасан байна.