Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

2021 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд нэг сая толгой мал хорогджээ

Үндэсний статистикийн хорооноос хагас жилийн малын түүвэр судалгааг танилцууллаа.

Том малын зүй бус хорогдлын явцын мэдээллээр 2021 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд нэг сая толгой мал хорогджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 88%-аар нэмэгдсэн байна. Үүнд,

  • Өнгөрсөн жил өвсний гарц муу, зуншлага тааруу байсан
  • Өвөлжилт зарим аймагт хүндэрсэн
  • Энэ хавар хүчтэй шороон болон цасан шуурга олон аймгийг хамарсан нь нөлөөлжээ.
Том малын зүй бус хорогдолд байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, ан амьтанд бариулсан болон өвчнөөр хорогдсон мал ордог.

2021 оны эхний улиралд хоргодсон малыг төрлөөр нь харвал:

  • Ямаа- 578 мянган толгой
  • Хонь- 348 мянган хонь,
  • Үхэр- 75 мянган
  • Адуу- 41 мянган
  • Тэмээ- 6 мянган толгой улсын хэмжээнд хорогдоод байна.

Өөрөөр хэлбэл нийт хорогдсон малын 55.1%-ийг ямаа, 33.2%-ийг хонь эзэлж байна. Хорогдлын хэмжээгээр нь харвал  Баянхонгор аймагт 434 мянган толгой мал хорогдсоноор хамгийн их хохирол хүлээгээд байгааг ҮСХ-ны Үндэсний тооцоо, судалгаа шинжилгээний газрын Ахлах статистикч Н.Өлзийханд хэллээ. 

Мөн тэрбээр “Аливаа хохирлоос урьдчилан сэргийлэхэд даатгал тус болдог. Малын индексжүүлсэн даатгал нь малчин өрхийг ихээхэн хэмжээний хохирлоос хамгаалдаг. Тус даатгал нь энгийн даатгалаас ялгаатай. Өөрөөр хэлбэл даатгуулагчид учирсан бодит хохирлоор бус, даатгалын хамрах хугацаанд сумын хэмжээнд гарсан том малын хорогдлын хувь босго үзүүлэлтээс давсан тохиолдолд босго үзүүлэлтээс давсан хувь болон даатгалын үнэлгээнээс тооцож, даатгуулагчид нөхөн төлбөр олгодог юм. Даатгалтай холбоотой нарийн мэдээллийг малчид өөрийн сум орон нутгийн банкны салбараас болон Үндэсний давхар даатгал компаниа авах боломжтой” гэлээ.

Бичлэг: 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!