Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

2024 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүний 55 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 1.95 сая тонн. Энэ хэрэглээг бид 100 хувь импортоор хангадаг, үүнд жил бүр 1.0 тэрбум доллар зарцуулдаг. 2024 он гэхэд хэрэглээ 2.5 сая тонн болж өсөх бөгөөд үүнийг дагаад гадагш чиглэсэн долларын урсгал ч нэмэгдэнэ.

Иймд 1 жилд зарцуулдаг импортын бүтээгдэхүүний өртгөөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, резеруар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замаас бүрдэнэ.

Бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа, төсөл хэрэгжих явцад 6 мянга орчим, үйлдвэр ашиглалтад орсны дараагаар тогтмол 600 ажлын байр шинээр бий болох юм.

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр 824 мян.тонн дизель түлш, 339 мян.тонн авто бензин, 80 мян.тонн онгоцны түлш, 47 мян.тонн зуухны түлш, 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж дотоодын газрын тос бүтээгдэхүүний 55 хувийг хангах юм.

Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!