Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

206 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Өчигдөр 12,326 хүний сорьцод шинжилгээ хийхэд 206 хүнээс коронавируст илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,392 боллоо.

Мөн хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,758 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 69.7 хувийг эзэлж байгаа юм.

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 4,856 /2021.03.23/

  • Улаанбаатар-4,474 /сүүлийн 24 цагт 191 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-6
  • Архангай-4
  • Төв аймаг-24 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
  • Хөвсгөл-16 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
  • Дархан-Уул аймаг- 52 /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/
  • Увс- 2 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/

Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан хоёр ажилтан мөн халдвар авчээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,419 хүн эмчилгээнд байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,218
  • Хүндэвтэр-183
  • Хүнд-14
  • Маш хүнд-4 хүн байгаа юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!