Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,748 шинжилгээ хийх явцад 2,362 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 107,262 болж байна. 2,362 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтан байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 208 хүн халдвар авлаа.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.