Сүүлийн 24 цагийн хугацаанд 9000 гаруй сорьцод шинжилгээ хийхэд, ковидын 2520 тохиолдол улсын хэмжээнд батлагдлаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 125.260 болж байна. Өнгөрсөн нэг өдрийн хугацаанд уг өвчний хүнд хэлбэрийн улмаас 8 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээллийг дуулгалаа.