Боловсрол Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

30 жил “ноёлсон” Ж.Соронзон өөрийгөө өмөөрүүлж, жагсагчдыг турхирлаа

Орос, Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг өмөөрч, сурагчдынх нь эцэг, эхчүүд өнөөдөр БШУЯ-ны гадаа жагслаа. Үүнд нь мөнөөх л лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, бас жүжигчин Б.Навчаа нар “хүч нэмжээ”.

Сүүлийн үед Ж.Соронзон захиралд холбогдох асуудал хэвлэлээр мэдээлэгдэж байна. Үүнд сэтгүүлч С.Будрагчаагийн бэлтгэсэн эрэн сурвалжлах нэвтрүүлэг голлох үүргээ гүйцэтгэсэн. Ж.Соронзон захирлын ажил, албаны хүрээндээ гаргадаг авирууд болон өмчийн асуудалд хувийн байдлаар, эрх мэдлээ урвуулан ашиглах хэлбэрээр ханддаг гэх өнцгүүд олны анхаарлыг татаад буй.

Нөгөө талд, өнөөдрийн жагсагчдыг ч Ж.Соронзон айлган, тулгасан гэх мэдээлэл байгаа юм. Эцэг эхчүүдийн гарыг үсгийг хүчээр зуруулан цуглуулж, хүчээр жагсаасан гэж. Үүнийг нотлох нотломж, холбогдох баримт байхгүй ч анхаарч үзүүштэй мэдээлэл.

Гэхдээ, асуудлыг том зургаар нь харвал 30 жил захирлын албыг хашсан Ж.Соронзонг ийм байдлаар өмөөрч, өмгөөлөн жагсаж буй нь учир дутагдалтай үйлдэл. Нэгэнт сэтгүүлч С.Будрагчаагийн гаргаж тавьсан баримтууд олон эх сурвалжаар баталгаажиж, нөгөө талд Ж.Соронзон гэж хүн энэ албан тушаалд 30 жил суухдаа ямар зарчим, ямар “хаант улс” бий болгосныг эцэг эхчүүд өөрсдөө мэдэж, мэдэрч байгаа нь анхаарал татдаг.

Тэр сайн менежер байж болно. Сургуулийг чанга хатуу гараар, тасралтгүй менежментээр, нэртэй нүүртэй удирдсан, удирдаж ирсэн байж ч болно. Гэхдээ “Сайн менежер юм” гэдэг нь өөрөө түүнийг шүүмжилж болохгүй гэсэн үг биш. Бас өмөөрөн, өмгөөлөх ч шалтгаан биш билээ.

Хэрэв олон нийт асуудалд арай бодитой, шинэ цаг руу тэмүүлсэн байдлаар хандвал Ж.Соронзон хэчнээн сайн менежер байлаа ч өмөөрч, яамны гадаа жагсах учиргүй юм. Сайн муутай удаан ужгирч тогтсон хандлагыг эвдэж хаях хүсэл өнөө цагийн бидэнд байх учиртай. Нөгөөтээгүүр улс оронд санаа зовних, гарч жагсах, үзэл бодлоо илэрхийлэх, өмгөөлж өмөөрөх олон сэдэв байхад 30 жил “хаанчилсан” нэг албан тушаалтны төлөө ийм хэмжээний акц хийж байгаа нь хайран цаг зав ч гэлтэй.

Харин түүнд холбогдох баримт мэдээлэл бүхий эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хууль хяналтын байгууллага анхаарч үзээсэй. Сургуулийн ажилчид, эцэг эхчүүд, сурагчид ч асуудалд шударга үнэнч байдлаар хандаасай.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!