Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

50-аас дээш насны 13 хүн ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилж 40420 суралцагч шалгалтад бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй байна. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл

  • 15-16 настай 27 шалгуулагч
  • 17 настай 1675 шалгуулагч
  • 18 настай 25082 шалгуулагч
  • 19 настай 13636 шалгулагч байна.

Шалгуулагчдын дийлэнх нь насанд хүрсэн учир дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн байна.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг 7 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна.

  • 2021.07.01. Монгол Улсын түүх, Англи хэл
  • 2021.07.02. Хими, Газарзүй, Нийгэм судлал
  • 2021.07.03. Биологи, Математик
  • 2021.07.04. Физик, Орос хэл, Монгол хэл

ЭЕШ-аас өмнө шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах ёстой байдаг. 2021.05.12-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар энэ шалгалтыг цуцлах шийдвэр гаргав. Мөн 2021.05.17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д орох сурагчдыг танхимаар давтлагад хамрагдах боломжоор хангахаар боллоо. Сурагч сайн дурын үндсэн дээр ЭЕШ-ын сонгосон хичээлүүдээр давтлагад хамрагдаж болно.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!