Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

6-37 насны нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

Дулааны улирал эхэлж, айл өрхийн галлагаа багассан хэдий ч иргэд угаарын хийн хордлогод хордох тохиолдол цөөнгүй гарсаар байна.

Тухайлбал, өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд нэг гэр бүлийн 6-37 насны зургаан хүн гэртээ угаартаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө гэхэд нийт 17 хүн угаарын хийд хорджээ.

Иймд, иргэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах, насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх, түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах, нэг дор хэт ихээр түлэхгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгах, угаар мэдрэгчийг унтраахгүй байх хэрэгтэй юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!