Монголын поп дива дуучин, МУГЖ Т.Ариунаа үеийн үед галбирлаг бие, үзэсгэлэнт жавхаатай дүр төрхөөрөө урлагийн тайзыг эзэгнэн ирсэн. Энэ удаа ч тэрбээр үүлэн дээл, гутлаар гоёж, зочдын нүдийг хужирлаж байлаа. Жийнсэн материалтай үүлэн дээл нь түүнд тайзан дээр хөвөх мэдрэмжийг өгдөг мэт гайхалтай.
Сүүлийн үед Т.Ариунаа ХонгКонг руу явж өөрийн цуснаас гаргаж авсан залуужуулах эсийг тариулж, мөнхийн залуугаараа үлдсэн гэж яригддаг. Мэдээж мөнхийн залуу үлдэнэ гэж юу байх вэ, ямар ч супер шинжлэх ухааны бүтээгдэхүүн хугацаатай л байж таарна шүү дээ. Ямартай ч мөнхийн залуу хэмээгддэг хэдэн эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох Т.Ариунаа гоо сайхнаараа л тайзан дээр эзэгнэж байна
.