Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

“УБТЗ”-ын дарга Х.Хэрлэн эхнэрээ цэнгүүлж, ажилчдаараа наадмын хуушуур чимхүүлж, зөөлгөв

Эхнэрээ төрийн мөнгөөр ийш тийш дагуулж явдаг асуудал хэвийн үзэгдэл боллоо шүү. За тэр төрийн өндөрлөгүүдийн айлчлал ч яамай гэхэд яам, агентлагуудын дарга нар хүртэл гэргийгээ дагуулаад төрийн мөнгөөр тансаглаж явдаг боллоо.
“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн саяхан Хэнтий нутгийнхаа наадамд эхнэрээ дагуулчихсан, төмөр замын ажилчдаа өдөр шөнөгүй ажиллуулчихсан л зугаалж явна лээ. Мэдээж гэргийгээ нутгийн баяр наадамдаа авч явалгүй яах билээ. Гэхдээ эхнэрээ авч яваа бол төрийн албаны хүмүүсээ амрааж, хувиараа сайхан баярла л даа. Харин ажилчдаа ажиллуулж, төрийн албыг төвшин сайхан гүйцэтгэж байгаа бол эхнэрээ гэртээ орхи л доо гэж хэлмээр санагдсаныг нуух юун.
Хөөрхий халуун наранд хэдэн цагдаа, рестораных нь ажилчид цаг наргүй, шөнө оройгүй ажиллаж, хөлсөө цутган хуушуур, хоол хутгаад гүйж байхад гэргий нь хатан аятай л хойморт заларч байгаад гарч одох юм билээ. Мэдээж энэ бүхэнд мөнгө урсаж л таарна. Улсын мөнгийг хувийн мэт үрж, түмний үрийг өөрийн зарц мэт ажиллуулдагаа боливол яасан юм бэ, дарга нар аа. Эхнэрээ авч яваа бол ядаж зардлыг нь хувиасаа төлчихдөг ухамсартай байгаарай, хувь хувьсгал нь мэдэгдэхгүй, холилдсон хүмүүс байхаар чинь муухай биш гэж үү.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!