Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ

Нэгэн жарны “эзэн”


Монголын загварын ертөнцөд “Азийн хатан хаан” хэмээгддэг загвар өмсөгч бол Г.Оюунгэрэл. Тэрбээр топ модель С.Төгсийн хөтлөн хүргэдэг “Get ready with” шоу нэвтрүүлгийн зочноор оролцож, хүмүүсийг хөгжөөгөөд амжсан.
Нэвтрүүлгийн үеэр нөхөртэйгөө анх танилцсанаас хойш хамтдаа 12 жил болж буй талаар ярихдаа “Бид хамтдаа нэг жаран болж байна. 12 жилийг нэгэн жаран гэдэг” гэж өөртөө итгэлтэйгээр ярьсан нь цахимд сүлжээнд трэнд бичлэг болсон юм.
Харин тэрбээр төд удалгүй цахим хаягаараа дамжуулан “12 жилийг нэг бүтэн жаран болдог гэж сонсч байсан юм. Баталгаагүй мэдээлэл өгсөнд уучлаарай Merry Christmas” хэмээн бичсэн юм.
Загвар өмсөгч Г.Оюунгэрэл нь анх 14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж байсан. Түүний хувьд хоёр хүүхдийн ээж болсны дараа ч гоо үзэсгэлэнгээ төгс хадгалан олон улсын тэмцээнд өрсөлдөж байв. Хамгийн сүүлд 2017 онд Монако улсад зохион байгуулсан “Madame the Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд тунаж, шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарч байсан удаатай. Мөн Г.Оюунгэрэлийн хадам аав Х.Бадамсүрэн нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн даргаар томилогдсон билээ. Нөхөр Б.Бадрахжаргал нь хуримынхаа өмнө зандан тайлах ёслол хийж, олны нүд, чихийг хужирлаж байсан удаатай.

Санал болгох

Blazingwildz-licentie-audit: wat betekent Curaçao eigenlijk voor spelers?

people-analiz

After 50 spins on both: Betlabel vs KatsuBet verdict 2026

people-analiz

Joker Dream jonli kazino muxlislari uchun strategiya

people-analiz

Tonybet data privacy and GDPR compliance 2026

people-analiz

Infinite Power Blackjack — mi a különbség?

people-analiz

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!