Мэдээ Онцлох мэдээ

Номтойбаярын ээж Д.Хулан: Цэргийн хүний эх, эхнэр тэднээсээ нэг цол илүү гэж өргөмжлөгддөг

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бүсгүйчүүд эрчүүддээ баярын мэндчилгээгээ сошиалаар дэвшүүлж, сэтгэлийн үгээ дайж байгаа билээ. Н.Номтойбаярын ээж Д.Хулан нөхөртөө болон хүүхдүүддээ цэргийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Цэргийн хүний эх, эхнэр тэднээсээ нэг цол илүү гэж өргөмжлөгддөг. Тэгэхээр би нөхөр Тайширтаа ахмад, хүү Номтдоо генерал, өчигдөрхөн ахлах дэслэгч болсон хүү Шагайдаа ахмад нь болж таарах нь. Нөхөр маань 1984 онд “улс төрийн эсэргүү”-ний үр удам гэж адлагдан хуучны НАХЯ-аас халагдсанд нь харамсдаг байсан бол одоо үндэсний үйлдвэрлэгч болсонд нь бахархдаг. Хүү Номтой маань АНУ-д сургуулиа төгсөөд ирэнгүүт нь мөн л НАХЯ дуудсанаар хурандаа болтлоо улс орныхоо аюулгүй байдлын төлөө мэргэжлийн байгууллагаас нь төрийн бодлого боловсруулах улс төрийн журамт эр болсонд нь бахархадаг. Бага хүү Шагай маань АНУ-ын алдарт Вест Пойнт цэргийн академийг амжилттай төгссөн. Афганистанд алба хаасан, эгэл жирийн цэргийн ангиас хөдөлмөрийн зам мөрөө эхлүүлэн өнөөдрийг хүртэл улс орны батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаад нь бахархдаг. Нөхөр, хөвгүүддээ болон монгол эх, монгол эх орныхоо бахархал болсон эрс, цэргүүддээ баярын мэнд хүргье” хэмээжээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!