Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

500 сая төгрөгийн хахууль авч байгаад баригдсан Д.Бямба-Очирыг АТГ-аас дахин шалгаж эхэллээ 

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-аас дахин шалгаж эхэлжээ. Тэрбээр 2017 оны есдүгээр сарын 26-нд “Шагнал олгох, буцалтгүй тусламж үзүүлэх” тухай тушаал хууль бусаар гаргаж, тус газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Ариунболорыг орон сууц авахад нь 49.8 сая төгрөг олгожээ.

Шагнал олгох тухай тушаал гаргахдаа тэрбээр захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн ч “Хэдэн төгрөгийн урамшуулал олгох” тухайгаа хэлэлгүй мөн тушаалаа хянуулалгүй гарын үсэг зуруулсан нь тогтоогдсон байна.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь 2017-2018 онд компанийнхаа захиргаа, Үйлдвэрчний эвлэлтэй хамтран олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилчдадаа орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай хамтын гэрээ байгуулжээ. Д.Бямба-Очир энэхүү гэрээг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажилд ороод арваннэгэн сар болж байсан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Ариунболорт олгосон байна. Тодруулбал, Б.Ариунболор нь 2016 оны аравдугаар сарын 26-нд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдож, 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд тус хэлтсийн даргаар томилогджээ.

Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д 14 сар мэргэжилтнээр ажиллаад хэлтсийн дарга болсон байна. Тэрбээр 140 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц худалдан авахдаа 75 сая төгрөгийг бэлнээр төлж, 55 саяыг нь Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлд хамруулсан байна. Харин компаниасаа тэтгэмж болох 49.8 сая төгрөгийг хууль бусаар авснаар зээлээ хаасан гэж мэдүүлжээ. Ташрамд дурдахад, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг 2018 оны аравдугаар сарын 14-нд АТГ-аас баривчилсан байдаг.

Тэрбээр бусдаас 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийн ажилтнуудад баригдсан гэдэг. Мөн тухайн үед түүнийг хувьдаа 87 ширхэг орон сууцтай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж байсан билээ. Тэрбээр 2016 оны есдүгээр сарын 21-нд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ч хахууль авсан хэргээр 2019 онд ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!