Хятад улс Синофоарм компанийн эмийн үйлдвэрийн Синовак /Vero Cell/ 1000 хүн тун вакциныг эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдад хийж байна. Дараагийн ээлжинд Онцгой, Цагдаа зэрэг галын шугамд ажиллаж буй албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах юм. Өнөөдөр орой нэмж 1000 хүн тун вакцин хүлээн авахаар болсон баяртай мэдээг аймгийн Засаг дарга Б.Азжаргал өглөө. Аймгийн хэмжээнд цаашид 70.000 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөөд байгаа юм.