Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Даргадаа зодуулсан цэрэг эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирсэн байна

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага цэргээ зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүсргийн 12 дугаар хорооны нутагт байрлах тус цэргийн ангийн салаан дарга, дэслэгч Г согтууран үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б -г зодож хүнд гэмтэл учруулжээ. Хохирогчийн тархинд цус харваж, ухаангүй байдалтай Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийг шалгаж эхэлжээ.

Хугацаат цэргийн албанд яваад эрэмдэг болсон залуус цөөнгүй бий. Батлан хамгаалах яам энэ асуудалд цэг тавьж чадахгүй байна. Хүний эрхийн үндэсний комиссоос Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т хандаж, цэргийн албанд явж буй залуусын эрхийг нь зөрчихгүй байх, хүн ёсоор харилцахыг удаа дараа анхааруулж байсан. Гэвч зэвсэгт хүчинд дээрх мэт харгислал гарсаар байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!