Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хөвсгөл аймагт 14 настай хүү хүргэн ахынхаа гарт амиа алджээ

Энэ сарын 22-ны өдөр өсвөр насны хүү бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнэл суманд 14 настай хүү бусдад зодуулсны улмаас нас барсан байжээ. Хүүгийн толгой болон хөлний хэсэгт олон тооны хөхрөлт зулгаралт байсан гэх ба түүнийг хүргэн ах нь зодож, амь насаа алдахад хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Улмаар хүүгийн амь насанд хүрсэн хэргээр 22 настай Н гэгчийг саатуулсан байна. Шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач хүүгийн таван хавирга хугарсан, хүнд гэмтлийн улмаас зүрх нь зогсож амь насаа алдсан гэжээ. Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

 

 

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!