Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

МХЕГ: Ковидгүй зундаа хоггүй аялцгаая

Цар тахлын улмаас дэлхий даяар хоёр дахь жилдээ хөл хорио тогтоож, амны хаалт зүүж, халдвар хамгааллын арга хэмжээг авсаар байна.

Манай улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард дотоодын халдвар бүртгэгдсэнээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг халдвар хамгааллын олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 18-аас дээш насны хүн амын 88 хувийг коронавируст халдварын эсрэг нэгдүгээр тунд, 40 хувийг хоёрдугаар тунд хамруулж, ихэнх худалдаа үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээж, орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээсэн.

Халдварын улмаас хагас жил илүү хугацаанд нийслэл болон суурин газруудад хөл хорионд байсан иргэд бусад аймаг, орон нутаг, нийслэл рүү чөлөөтэй зорчих болсон хэдий ч халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөж амны хаалт зүүх, зай барих, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй, айл хэсэхгүй байхыг зөвлөж байна.

Түүнчлэн өдөр тутмын хэрэглээ болж буй амны хаалтыг хэрэглэсний дараа ил задгай хаяхгүй байхыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас зөвлөлөө.

Ковидгүй зундаа хоггүй аялъя!

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!