Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

COVID-19-ийн улмаас өчигдөр 20 болон 61 настай хоёр эрэгтэй нас барлаа

Коронавируст халдварын улмаас дахин хоёр хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 настай, 61 настай хоёр эрэгтэй коронавируст халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралтын тоо 27 боллоо.

Сүүлийн долоо хоногт Монгол Улсад коронавируст халдварын улмаас 10 гаруй хүн нас барлаа.

Нас баралтын дийлэнх нь хавсарсан өвчтэй тохиолдлууд эзэлж байна. Нөгөө талаар халдвартайгаа оройтож мэдсэний улмаас хүндрэх эрсдэл байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ зайлшгүй мөрдөх шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,910
  • Хүндэвтэр-610
  • Хүнд-127
  • Маш хүнд-20 хүн байгаа юм.

Өдөр ирэх тусам хөнгөн өвчтөний тоо буурч хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!