Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

COVID-19-ийн халдвар аваад нас барсан хүний тоо 68-д хүрлээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд нас барсан хүний тоо 68 болоод байна. Үүнээс 61 хүнийг уг өвчний хүндрэлийн улмаас эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 7 хүнийг хавсарсан өвчний шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт таваар нэмэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 48 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 72 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 90 настай эмэгтэй тухайн өдрөө эмнэлэгт хэвтсэн боловч уг өвчний хүндрэлээр нас баржээ.

Түүнээс гадна коронавирусийн халдвар авсан ч хавсарсан өвчний улмаас буюу коронаирусийн шалтгаан бус нас баралт мөн нэгээр нэмэгдсэн байна. Тодруулбал, 49 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, ГССҮТ-д тархины гэмтлээ эмчлүүлж байсан иргэн нас барсан гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!