Коронавируст халдварын улмаас дахин хоёр хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 настай, 61 настай хоёр эрэгтэй коронавируст халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралтын тоо 27 боллоо.
Сүүлийн долоо хоногт Монгол Улсад коронавируст халдварын улмаас 10 гаруй хүн нас барлаа.
Нас баралтын дийлэнх нь хавсарсан өвчтэй тохиолдлууд эзэлж байна. Нөгөө талаар халдвартайгаа оройтож мэдсэний улмаас хүндрэх эрсдэл байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ зайлшгүй мөрдөх шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,910
- Хүндэвтэр-610
- Хүнд-127
- Маш хүнд-20 хүн байгаа юм.
Өдөр ирэх тусам хөнгөн өвчтөний тоо буурч хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна” гэв.