Амжилт Амьдрал

“GEM MALL”-ын эзэн, нууцлаг хатагтай хэн бэ?

Монгол Улсын иргэн бүр баян бол эх орон маань хөгжиж, дэвшинэ. Энэ ч утгаараа өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр амжилтад хүрч, эх орныхоо нүүр царай болж буй эрхмүүдийг бид хүндлэхгүй байхын аргагүй. Тэд төрд гарч мөнгө идсэнгүй, ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлчихээд амин хувиа хичээсэнгүй. Ийм ч учраас монголчууд бид амжилтад хүрч, ажлын байр бий болгож буй ажилч, хичээнгүй бизнесийн салбарынхнаа хайрлаж, хүндлэх хэрэгтэй юм.

Бид энэ удаа Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор багтаж, барилга, худалдааны салбарт өөрийн хөлс, хүчээр гарч ирсэн нууцлаг нэгэн бүсгүйг онцлон папарацидлаа.

Энэ бүсгүй бол “GEM MALL”-ийн нууцлаг эзэн Б.Оюунбилэг. Өмссөн зүүснээс нь харвал чамин бөгөөд даруухан юм гээч. Нуруулаг туруулаг, гоолиг турьхан Б.Оюунбилэгийн өндөр хамар, шөвгөр шаргал царай нь өнгө нэмсэн гэж ванлий. Арлын оронд аль бага байхаасаа өсч, хүмүүжиж, боловсорсон гэх түүнд кимоно өмсгөчихвөл яг л турьхан Япон хүүхэн болж харагдахаар зүстэй аж.

Барилгын салбарт арав гаруй жил хүчин зүтгэж, эрчүүдтэй эр хүн шиг л ажиллаж ирсэн түүнийг төгөлдөр хуурч Тунгалагийн бэр гэх юм билээ. Мөн “Сөүл” Г.Өнөрболорын араас амжилттай “давхиж” яваа түүнийг барилгын гэх энэ хүнд салбарт торойж үлдсэн аатай, жаатай бүсгүйчүүдийн нэг гэх. Барилгын тоос шороотой талбайд хутгалдаж арав гаруй жилийг бараг л эр хүн шиг өнгөрөөсөн тэрбээр хэд хэдэн дүүрэгт “сүртэй” барилгуудаа барьчихсан сүүхэйтэй нэгэн. Тэгэхдээ бүр хотын А зэрэглэлд барилгуудаа сүндэрлүүлэхийг яана. Хөрөнгөтөн эрчүүдийн ч авч чадахгүй энэ үнэ цэнтэй газруудад барилгуудаа угсруулж яваагаас нь харахад Б.Оюунбилэг ихэд хөдөлгөөнтэй, сэргэлэн бүсгүй бололтойдог шүү.

Харин тэрбээр саяхан нийслэлийн төв хэсэгт шахуу буюу 25 дугаар эмийн сангаар хойш “UB Palace” руу өгсөх замд “GEM MALL” их дэлгүүрээ нээгээд даруй 1 жилийн нүүрийг үзэж буй. Ороод гарахад үнэхээр тансаг, дэлгүүрийн өнгө үзэмж үйлчлүүлэгчдийн сэтгэлд 100 хувь нийцэхээр аж. Сонголт ихтэй, гоё чамин зүйлс их ч үнэ нь барааны зах шиг л хямд байгаа нь удирдлагынх нь маркетинг менежменттэй холбоотой биз ээ.

Сая хүн амтай, метрополис хотод тансаг дэлгүүрээ нээж, 40 шүргэх насандаа Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтсан Б.Оюунбилэг гэх хатагтайг бид ийнхүү танилцууллаа. Харамсалтай нь манай нууцлаг хатагтай мөн л бусад хөрөнгөтнүүдийн адил папараци зурагчдад дурамжхан байх юм билээ. Ажил, амьдрал хамаг л бүхнээ нууцалдаг түүний талаар аль болох л дэлгэх гэж хичээв. Алдар хүнд, амар амгалан хоёр нэг тогоонд багтдаггүй гэдэг дээ…

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!