Зөвлөгөө ЯРИЛЦЛАГА

“La Sante” эмнэлгийн захирал З.Болормаа: Эмэгтэйчүүд эр хүнийг үтрээгээрээ л базна

Бэлгийн боловсрол, эмэгтэйчүүдийн далд гоо сайхны нууц, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд юу чухал байдаг гээд эмэгтэйчүүд бидэнд ихээхэн хэрэгтэй мэдээллийн талаар “Lasente” эмнэлгийн захирал З.Болормаатай ярилцлаа. Бүсгүйчүүдийн дунд “Үтрээ Болороо” гэх хүртэлээ мэргэжил, хийж байгаа ажлаараа танигдсан тэрбээр эмэгтэйчүүд бидэнд ихээхэн тустай ажил өрнүүлээд байна.

Шавилхан шар бүсгүй хийж байгаа ажлаасаа шалтгаалаад өдгөө бараг мэргэжлийн сексологич шиг арвин мэдлэг, туршлагатай болжээ. Магадгүй уншигч таны гэр бүлийн амьдрал тогтворгүй байна уу, асвал бэлгийн амьдралдаа сэтгэл гундуу явна уу. Тэгвэл та наашаа суу. 

-“Lasante” эмнэлгийн захирал Болороог бүсгүйчүүд маань “Үтрээ Болороо” гэж нэрлэдэг болоод болоод удаж байна. Анх сонсоод их гайхаж билээ, төд удалгүй учрыг нь ойлгосон л доо?

-Би ч одоо энэ нэрэндээ нэг их эвгүйцээд байх аа больсон. Дассан гэх үү дээ /инээв/. Хийдэг ажлаар маань бүсгүйчүүд ингэж нэрлэдэг болоод удаж байна аа.

-Бүсгүйчүүдийн далд гоо сайхныг улам үзэсгэлэнтэй болгодог энэ ажилдаа мэдээж дуртай төдийгүй бүр туршлагажсан байх. Бүсгүйчүүдийг гоё болгодог юм чинь өөртөө мэдээж сэтгэл хангалуун явдаг биз?

-Монголдоо анхлан ийм үйл ажиллагаа явуулахын тулд хүний биеийн анатоми, сэтгэл зүй, бие физиологи, гэр бүл тал дээр нэлээд судалгаа хийж, туршлага хуримтлуулсан. Өөр дээрээ хамгийн түрүүнд туршилтаа хийсэн.

Гэр бүлийн бэлгийн боловсролд яалт ч үгүй бэлгийн туршлага хэрэгтэй. Монголд бэлгийн туршлага гэхээр айхтар олон жилийн бэлгийн амьдралтай, бага балчраасаа бэлгийн харьцаанд орсон эсвэл олон эр хүнтэй унтсан гэдэг талаас нь хараад байдаг. Энэ бол огт тийм зүйл биш. Бэлгийн боловсрол гэдэг нь бэлгийн ажлыг зөв зүйтэй талаас нь хийж хэвших гэсэн утгатай. Зөв зүйтэй талаас нь хийж хэвшихийн тулд өөрийнхөө булчингийн үйл ажиллагаанд анхаардаг, түүнээсээ таашаал авч чаддаг байх хэрэгтэй. Энэ нь гэр бүлийн харилцаа, эмэгтэй хүний бие физиологи, сэтгэлзүйг гайхалтай үр дүнд хүргэдэг гэдгийг өөрийн биеэр туршиж мэдэрсэн учраас энэхүү физик эмчилгээг Монголдоо нэвтрүүлсэн.

-Ихээхэн үр дүнтэй, ялангуяа бүсгүйчүүдэд маань тун хэрэгтэй эмнэлэг гэдгийг олон хүний амнаас сонсоод танайхыг зүглэсэн юм л даа. Танай байгууллагаар өнөөдөр орж ирэхэд эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу янз бүрийн хүмүүс үйлчлүүлэхээр оочер дарааллан хүлээж байхыг харлаа. “Lasente” эмнэлэг хичнээн төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна, хэзээ байгуулагдав. Эмнэлгийнхээ талаар яриач?

-Би эмэгтэйчүүдийн арьс, гоо заслын чиглэлээр 10-аад жил үйл ажиллагаа явуулсан. Харин сүүлийн хоёр жилд “Lasente” эмнэлгийг байгуулаад Францын эрүүл мэндийн даатгалд 1985 онд орсон Эвалтис компанийн Феникс аппаратыг анх удаа Монголд нэвтрүүлснээрээ албан ёсны үйл ажиллагаа эхлүүлсэн.

“Lasante”  гэдэг нь Францаар эрүүл мэнд гэсэн үг. Эрүүл мэнд гэдэг ухагдахууныг зөвхөн биеийн эрүүл мэнд гэж ойлгоод байдаг. Эрүүл мэнд нь Эрүүл мэндийн гурвалжин гэсэн үндэстэй байдаг. Гурвалжингийн толгой дээр биеийн эрүүл мэнд, хоёр дахид нь сэтгэцийн эрүүл мэнд, гурав дахид нь нийгмийн эрүүл мэнд гэж ангилагддаг. Сэтгэцийн эрүүл мэнд сайн сайхан байхын тулд хамгийн түрүүнд гэр бүл, сексийн харилцаа нөлөөлдөг. Нийгмийн эрүүл мэндэд нь зөв зохистой харилцаа, бие биенээ хайрлах, хүндлэх гэх зүйлс багтана. Энэ гурав гурвуулаа эрүүл байж эрүүл хүн бий болно. Ялангуяа сэтгэцийн эрүүл мэнд хамгийн чухал. Дэлхийн шинжлэх ухаан өдрөөс өдөрт нано технологи руу шилжиж, хавдрыг хүртэл сэтгэлзүйгээр эмчилж байна. Энэ бүхэнд хамгийн чухал зүйл нь бэлгийн харилцаа.

-Дэлхий нийтээр бэлгийн харилцаа чухал гэдэг боловч энэ талын мэдлэг, мэдээлэл манайханд тааруу байх шиг санагддаг. Ядаж л сексологич мэргэжилтэй хүн ховор байдаг шүү дээ?

-Яг мэргэжлийн сексологич манайд бараг л байдаггүй. Дээр үед Д.Болдцэрэн гэж байсан. Одоо бол ийм мэргэжлийн хүн тун ховор. Тиймдээ ч манайханд бэлгийн боловсролын талаар мэдлэг, мэдээлэл байдаггүй.

-Харин өөрийн тань хувьд хийж байгаа ажилтайгаа холбогдуулаад энэ талаар нэлээд судалгаа явуулж байна. “Lasante” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн үтрээ чангалах физик эмчилгээ хийдэг гэдгээрээ илүү танигдсан. Энэ эмчилгээг яаж хийдэг, ямар учиртайг тайлбарлаж өгнө үү?

-Ер нь бол 13 дугаар зууны үеэс үүсэлтэй физик эмчилгээ юм. Тухайн үед Европын их мундаг эмч хаадын хатдын үртээг VIP хэлбэрээр маш сайн чангалж өгдөг байсан. Үүний үндсэн судалгаан дээр манай Феникс аппарат үүссэн. Эмэгтэй хүний үтрээ маш чанга байх ёстой, сайн тавьдаг, таашаал авдаг байх хэрэгтэй. Ганц үтрээ чангалаад зогсохгүй шээс задгайралт, цэвэршилт, үргүйдэл, булчингийн сулрал, үтрээний хуурайшилт, цагаан мах ургах гэх мэт эмэгтэйчүүдэд тохиолддог маш олон асуудлыг шийдэж өгдөг. Хамгийн чухал нь ерөөсөө л бэлгийн харилцаа, бэлгийн амьдралаас маш сайн таашаал авдаг болдог. Ингэснээрээ эдгээр өрөвслүүд бүгд алга болдог юм.

-Хөөх, ямар сонин юм бэ. Бэлгийн амьдралаас маш сайн таашаал авдаг болоход эмэгтэйчүүдийн бусад асуудлууд байхгүй болно гэж үү. Энэ тийм чухал юм уу?

-Тийм. 13 зууны үед тухайн эмч эмэгтэйчүүдийн Жи цэгийг олж, булчингийн үйл ажиллагааг сайжруулаад, хатдыг маш сайн тавьдаг, таашаал авдаг болгосон. Бэлгийн амьдралаас таашаал ихээр авдаг болвол гэр бүлийн харилцаа , сэтгэцийн эрүүл мэнд, бие физиологи эрүүл болох гээд олон талын ач холбогдолтой л доо.

-Танай эмнэлэг мэсийн аргаар бус физик эмчилгээ буюу зөөлөн хэлбэрээр эмэгтэйчүүдийг бэрхшээлийг шийдэж өгдөгөөрөө давуу шүү дээ?

-Монголд дийлэнхидээ мэсийн аргаар эдгээр асуудлаа шийддэг. Гэхдээ мэсийн заалтыг хүн бүр биелүүлэхэд хэцүү. Дахиж төрөхгүй байх, наалданг үүсэх, мөн тэрхүү мэс хагалбарыг хийлгэлээ гэхэд бэлгийн харьцаанаас өндөр мэдрэмж авдаг болно гэж огт байхгүй. Мэс хагалбар эсвэл лазер эмчилгээ тийм оновчтой зүйл биш. Ерөнхийдөө үтрээний эзлэхүүн багасдаг ч гэлээ лазер эмчилгээний хувьд үтрээг түлдэг учраас булчингийн мэдрэгжүүлэлтийг гэмтээдэг, филлер дүүргэлт нь 2-3 жилийн дараа шимэгдээд ирэхээр булчинг бас гэмтээдэг. Гэр бүлийн хамгийн чухал зүрх нь эмэгтэй хүн л өөрөө тавьдаг, маш өндөр таашаал авдаг байх хэрэгтэй.

-Яагаад юм бол оо?

-Эмэгтэй хүн тавихаар үтрээний булчинд маш хүчтэй агшилт, базлалт өгдөг. Ингэснээрээ цусан хангамжийг сайжруулж, булчингийн үйл ажиллагааг дэмжиж, уян хатан чанар сэргэдэг.

Бэлгийн харьцааны үед эмэгтэй нь тавьж чадаж байвал эр хүндээ ч таашаал өгдөг. Нэгдүгээрт эмэгтэйдээ таашаал өгдөг эр хүн өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байна, хоёрдугаарт эмэгтэй нь дур тавих үед үтрээний булчин агшилт өгч, базаж, цусан хангамж сайжирч халуу дүүгээд зогсохгүй бариу болдог болохоор таашаал мэдрэмжийн оргил үе эрэгтэйд нь ирдэг. Мэдээж бэлгийн амьдрал таатай, сэтгэл хангалуун байхад тархи мэдрэлийн системд маш их тайвшрал өгч, хэн хэнийх нь сэтгэц эрүүл байж, гэр бүл салалт гэдэг ойлголт огт байхгүй болно. Бэлгийн амьдрал чинь зөвхөн булчингийн үйл ажиллагаатай холбоотой юм биш. Тархи, мэдрэлийн системтэй салшгүй холбоотой.

-Тийм шүү. Танайд эмчилгээнд явдаг эмэгтэйчүүд их л өег байх юм билээ. Хүн бүрт өөр өөр онош гарч, эмчилгээний тоо, хувиар гарах байх?

-Нүдэн дээр нь бүх зүйл явагдана. Феникс аппаратаар булчингийн сулрал, шээс задгайралт, таашаал авах мэдрэмж, хуурайшилт гэх мэт бүх зүйлийг тодорхойлно. Ингээд хүн бүрийн явах тоо, хэмжээ, эмчилгээ өөр өөр гарч ирнэ. Эмчилгээний явцад бүсгүйчүүд үтрээгээрээ зураг хүртэл зурдаг болно. Ер нь гэр бүлийн харилцаа хөндийрөх, бүр салж сарних дээрээ тулахад бүсгүйчүүд ихэнхидээ гадаад үзэмжиндээ анхаараад байдаг. Харин далд гоо сайхнаа орхигдуулдаг шүү дээ. Энэ бүхэнд ахин дахин нэг л зүйлийг хэлэхэд зүгээр л өөрөө таашаал авч, дур тавьж чаддаг бай.

-Гэр бүлийн амьдралд бэлгийн боловсрол маш чухал. Ний нуугүй хэлэхэд сексийн таарамж муугаас гэр бүлүүд хөндийрөөд байна уу гэж харагддаг. Гэвч хүүхэд гаргаж, гэр бүлдээ хамаг хайраа зориулснаараа эмэгтэйчүүд л хохироод үлддэг шүү дээ?

-Манай эмэгтэйчүүд маш буруу бодолтой явдаг. Би гурав, дөрвөн хүүхэд гаргачихсан байхад ийм бололгүй яах юм гэдэг. Тийм биш, эмэгтэй хүн төрөх тусмаа дэлгэрдэг цэцэг шүү дээ. Төрөх тусмаа булчин чангардаг, төрөх тусмаа улам аятайхан болдог. Яагаад гэхээр төрөх явцад хэвлийн хөндийн булчин, үтрээний булчин, аарцагны булчин гээд бүх булчин маш хүчтэй чангарч, базалж, хүүхдээ шахаж гаргадаг. Энэ нь нэг ёсондоо эдгээр булчингуудыг дээд цэгт нь хүртэл ажиллуулж байгаа хэрэг. Ихэнх эмэгтэйчүүд хүүхэд гаргасныхаа дараа дур тавьж үздэг шүү дээ. Иймээс эмэгтэй хүн төрөх тусмаа дэлгэрдэг цэцэг юм аа.

-Тэгвэл төрөөд л баймаар юм биш үү?

-Мэдээж зүгээр л төрөөд байх биш багахан хэмжээний хөдөлмөр гаргах хэрэгтэй. Хүүхэд тээлтийн үед булчингийн үйл ажиллагааг сайн суллаж өгдөг. Харин төрсний дараа буцаад агших процесс явагдах үед эмэгтэйчүүд кегелийн дасгал хийх хэрэгтэй. Мөн төрсний дараа бэлгийн харьцаанд удаж байж ордог. Оёдолгүй төрсөн бол харин ч шавхаргаа дуусгаж, биеэ сайхан тэнхрүүлж аваад хурдан бэлгийн харьцаанд орж, дур тавьж байх ёстой. Фитнесийн дасгал хийхтэй яг адил. Фитнесс хийгээд л байвал булчин улам хөгжөөд байдагтай адил бэлгийн амьдрал эрчимтэй байвал үтрээний булчин бариу болж, ажиллаад л байна. Тэгэхээр төрсний дараа агшилт өгөх явцад дасгалаа сайн хийгээд байвал улам хурдтай агшилт өгнө, их үр дүнтэй. Гэтэл агшилт өгөх явцад зүгээр л биеэ сул тавиад хэвтчихдэг учраас хангалттай сайн агшилт өгч чаддаггүй гэж болно.

-Тэгвэл дур тавина гэдэг чинь эмэгтэйчүүдийн хувьд ерөөсөө л дасгал юм байна шүү дээ. Их дур тавих тусам л булчингийн үйл ажиллагаа сайжирч, тэр хэрээр үтрээ бариу болдог гэж ойлгож болох уу?

-Дур тавина гэдэг ямар ч зүйлтэй харьцуулалтгүй, сайн зүйл. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс ойр тойрныхоо танил, ах дүү, найз нөхдөө авчраад байдаг учир нь ерөөсөө л бэлгийн амьдралаас өндөр таашаал авдаг болдогтой холбоотой. Дахиад цаашилбал үртээний, хэлүүгээр, хосолсон гээд олон төрлийн тавилт байдаг. Үтрээний тавилт үтрээний булчинг хамгийн их сайжруулдаг. Эр хүн яагаад өөр бүсгүйг хүсээд байдаг юм бэ, тухайн эмэгтэйн тавилт хүчтэй, таатай, сайхан мэдрэмж өгдөг учраас тэгж байгаа юм. Тавилт болгон өөр өөр байдаг. Зарим хүнийх хүчтэй, заримынх нь сулбагар байх жишээний. Үтрээнд булчин бий гэдгийг мартаад бүр дүлийрүүлээд, улайж, шархалсан ч тоохгүй хаясан хүмүүс ч байдаг. Гэтэл энэ булчин тархи, мэдрэлийн системтэй холбогддог гэдэг утгаараа бусад булчингуудаас ч илүү мэдрэмтгий, мэдрэг. Энэ мэдрэмжийг сайжруулах хэрэгтэй. Эмэгтэй хүн ер нь гэр бүлийг авч явдаг гэж би боддог. Гэрийн эзэгтэй уурлахгүй, стресстэхгүй, уурлахгүй байхаар эр нөхөрт нь ч сайхан.

-Тэгэхээр эмэгтэй хүний үтрээ энэ амьдралд их чухал үүрэгтэй юм байна шүү дээ?

-/Инээв/. Эмэгтэйчүүд эр хүнийг үтрээгээрээ л базна. Бүсгүйчүүд эр хүнийг хүүхдээрээ базна, эсвэл гоо үзэсгэлэнгээрээ татна гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ эр хүнийг үтрээгээрээ л базах чадвартай болчихвол тарган, туранхай, гоё, сайхан байх хэнд ч хамаагүй. Өнөөдөр манай хаалгыг татаж байгаа хүмүүс ихэвчилэн боломжийн амьдралтай, гоё сайхан, мундаг карьертай хүүхнүүд байдаг.  Гэвч үнэн хэрэгтээ бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун бус болсон, үүнээс нь шалтгаалаад олон асуудлууд ар араасаа ундарсан байдаг. Бодисын солилцоонд сайн ордог болчихвол эмэгтэй хүний нүүрний арьс хүртэл гоё, үрчлээ суухгүй, гэрэлтээд инээмсэглээд ирдэг шүү дээ.

-Магадгүй зарим хүмүүс бидний ярилцлагыг уншаад дургүйцэх байх. Гэхдээ муу нуухаар сайн илчил гэдэг шиг амьдралын бодит үнэнийг л ярилцаж байна. Ингэхэд танай эмчилгээнд хүмүүс жил болгон явах ёстой юм уу, эсвэл тэдэн жилийн баталгаа энэ тэр гэж бий юу?

-Европын орнуудад бэлгийн амьдралд орох насанд нь ирэхээр ерөөсөө л эмэгтэй хүнийг яаж дур тавиулдаг болгох тал дээр эрчүүдэд зааж, сургадаг. Эмэгтэйчүүд нь ч өөрийнхөө Жи цэг хаана байдаг, яаж дур ханах вэ гэдэг тал дээр анхаардаг. Харин хүүхэд гаргасныхаа дараа энэхүү физик эмчилгээнд заавал ордог. Манай улсын хувьд одоо дөнгөж энэ үйл ажиллагаа явж эхэлж байна. Нэг удаа курс эмчилгээ хийлгээд дахин эмчилгээнд орохгүй ч гэсэн 3 , 6, 9 сарын дараа улам супер болоод ирж байгаа эмэгтэйчүүд бий.

-Ингэхэд хоёр, гурван хүүхэд гаргачихаад дур тавьж үзээгүй, ер нь бэлгийн таашаал авахдаа тааруу эмэгтэйчүүд их байдаг. Эрчүүд бол өөр шүү дээ. Ийм хүмүүс танайд хандахад үр дүнтэй юм байна?

-Тийм. Манай үйлчилгээний гол зорилго энэ. Зориод ирсэн эмэгтэй болгон бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун болно. Хүүхэдтэй болж чадахгүй явсан эмэгтэйчүүд ч манайд эмчилгээнд ороод хүүхэдтэй болох, сарын тэмдэг нь тогтворших, цэвэршилтэд өртөхгүй.

Монгол эмэгтэйчүүдийн 70-80 хувь нь бэлгийн харьцаанд хааяа ордог. Цөөн хувь нь байнгын харьцаанд байдаг. Харин секс хийх болгондоо дур ханадаг эмэгтэй нэн ховор. 10-20 хувь нь огт дур ханаж үзээгүй. 60-70 хувь нь хааяа дур ханадаг. Гэтэл өглөө, орой болгон бэлгийн харьцаанд орж байвал уг нь их сайн. Монголчуудыг харж байхад завтай үедээ секс хийдэг. Секс завтай үедээ хийдэг зүйл огт биш. Өглөө гарахдаа хийдэг, орой орондоо ороод хийдэг л байх ёстой юм шүү дээ. Мэдээж хэн хэндээ таашаал өгөх нь хамгийн чухал.

-Тэгэхээр секстээ чадвартай эмэгтэй гэж сайн дур тавьж чаддаг эмэгтэйг л хэлэх юм байна шүү дээ?

-Үтрээнийхээ булчинг өөрийнхөөрөө удирдаж чаддаг эмэгтэйг секстээ сайн гэж тодорхойлж болно. Бэлгийн амьдралд Size гэж ярьдаг л даа. Size үүнд ямар ч хамаагүй. Сэксийн бүрэн мэдрэмж аваад ирэхээр ямар ч байрлал, ямар ч size байсан адилхан.

-Тэгвэл эмэгтэй хүн өөрийнхөө үтрээний булчинг суларсан, эсвэл боломжийн байгаа эсэхийг гэрийн нөхцөлд хэрхэн шалгадаг юм бэ?

-Сул чөлөөтэй сууж байгаад давсагаа бүрэн чинэртэл шээстэй үед хүссэнээрээ тасалж, барьж шалгана. Эсвэл гараа сайн угааж байгаад үтрээ рүүгээ хоёр хуруугаа хийгээд булчингаа ажиллуулаад шалгаж үз. Мөн бэлгийн амьдрал дээр ярьвал булчингаа чангалахад нөхрийн тань эрхтэн орохгүй байна уу гэх мэтээр шалгаж болно.

-Эмэгтэйчүүдийн эдгээр асуудлаас гадна эрчүүд, настайчууд танайхаар их үйлчлүүлдэг юм билээ. Ямар эмчилгээ хийлгэдэг хэрэг вэ?

-Эрчүүд түрүү булчирхайн өрөвсөл, настайчууд давсагны сулрал, шээс задгайралт гэх мэтийн эмчилгээ хийлгэдэг. Их үр дүнтэй шүү.

-Цаг зав гаргасанд гялаалаа. Бидний ярилцлага “Секс эрх чөлөө мандтугай” гэж байгаа мэт л өрнөлөө. Үүнд хүмүүс янз бүрээр л хандах байх. Хамгийн гол нь бүсгүйчүүдэд хэрэгтэй ярилцлага боллоо гэж бодож байна?

-Бэлгийн боловсролоор монголчууд хэдийнэ ард хоцорсон. Юугаа ч мэдэхгүй залуус бэлгийн боловсролын мэдлэг, мэдээлэлгүйгээс буруу хэв маягтай болох, амьдралдаа алдаа хийх нь ч элбэг. Иймээс бэлгийн амьдралд орох насанд нь залууст энэ талаар зааж, зөвлөх, мэдлэг, мэдээлэл өгөх тал дээр гадны улс орнуудын адил арга хэмжээ авдаг байгаасай. Секс бол хүн болгоны амьдралд байх ёстой зүйл. Үүнийг зөв л удирдах хэрэгтэй.

-Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Санал болгох

Т.Доржготов: Монголын боловсролын систем сэтгэгч биш гүйцэтгэгч бэлтгэж байна 

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

Элчин сайд Шэнь Миньжуань: Визний мэдүүлгийг үе шаттайгаар хялбаршуулж байна

uuganaa90

Цагаан ном нийтлэв

uuganaa90

“МЭЛХИЙ ГҮНЖ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГСУРАГЧДЫН АМРАЛТААР ДАХИН ТОГЛОГДОНО

uuganaa90

Эрчүүддээ барих хайрын бэлгийг “Арми”-иас

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!