Uncategorized Амжилт Мэдээ Онцлох мэдээ

OCOUTURE Брэндийн үүсгэн байгуулагч, Дизайнер Д.Отгонжаргал Азийн хошой дизайнер боллоо

OCOUTURE Үндэсний брэнд жил бүр зохиогддог загварын шоуныхаа эхний гарааг 2023 оны 11 сарын 3-ны өдөр БНСУ-д зохион байгуулан, амжилттай дуусгалаа.
Өөрсдийн загварын шоугаа хийхийн сацуу “Asia Model Festival” хэмээх Азидаа зохион байгуулагддаг хамгийн том загварын фестивалд оролцож үндэсний коллекци, гоёлын коллекцио танилцуулахаас гадна, шинэхэн ноолуурын брэндээ ч мөн танилцуулаад амжсаны дээр OCOUTURE брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргал нь Азийн шилдэг Дизайнер шагналаар шагнуулаад удахгүй эх орондоо ирэх гэж байна.
Д.Отгонжаргал дизайнер 2015 оны “Asia Model Festival”-аар энэхүү шагналыг авч байсан бол энэ жилийн шагнал нь түүнийг хошой “Азийн Шилдэг Дизайнер” болголоо.
Энэхүү баярыг эх орондоо хүлээн суух хамт олон, ах дүү, үр хүүхэд, үнэнч хэрэглэгчиддээ сошиал хаягаараа тэрбээр: “Зарим хүмүүс намайг 2-дох удаагаа авсныг гайхаад лоббидож авсан уу ч гэж асуулаа. Миний хариулт яахав дээ хөдөлмөрөөрөө, хичээл зүтгэлээрээ лоббидчихлоо”, “Монголд хийх загварын шоу дээрээ 108 загвар цанилцуулна “ хэмээжээ.
“OCOUTURE FASHION SHOW 2024” нь 2023 оны 12 сарын 1-нд Монголдоо зохион байгуулагдаж, БНСУ-д бут авсантайгаа адил монголчууд биднийхээ нүдийг орой дээр гаргахаар зэхэж буй гэнэ шүү.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!