Uncategorized Амжилт Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монголын мянга мянган уншигчтай People сэтгүүл PEOPLE AWARDS арга хэмжээг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Нийгэмд эерэг хандлага түгээх зорилготой энэхүү арга хэмжээгээр салбар бүртээ амжилттай яваа хүмүүсийг олон нийтэд танилцуулдаг уламжлалтай.

Дэлхийн People  сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ үр бүтээлдээ, эерэг зөв сайхан үйл ажиллагаа явуулдаг Онцлох хүмүүс, байгууллагыг ийнхүү зарлаж байна.

  1. Г.ЛХАГВАА ДОКТОР  “Онцлох хүн”

Бясалгал, био энергийн хүчээр хорт хавдар болон бусад өвчинүүдээс сэргийлэх, эмчлэх арга замыг нээж, өдгөө мянга мянган хүнийг бясалгалын хүчээр эмгүй, мэсгүйгээр анагаах гайхамшигт үйлийг хийж яваа Физикийн ухааны доктор Г.Лхагвааг  “Онцлох хүн”-ээр зарлаж байна. Тэрбээр Хүн, хүний хөгжлийн шинэ онол, бие махбодийн энергийн шинж чанарын зүй тогтол, хоолзүйн онолын шинэчлэлийн үндэс, анагаах ухааны салбарт эмчилгээний технологийн шинэ чиглэлүүдийг бий болгосны учир Англи улсын Кембрижийн Намтар судлалын олон улсын төвөөс “20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” медалиар шагнаж,  ”20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” ном, мөн АНУ-ын Намтар судлалын институтээс эрхлэн гаргадаг “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд намтар нь хэвлэгдсэн юм.

2.НАГУУНБИЛЭГ Онцлох хүн

Өвөрмонгол олон улсын Монгол анагаах ухааны эмнэлгийн бие, сэтгэл, бүхий л цогцсын эмчилгээний салааны эрхлэгч, доктор Х.Нагунбилэгийг “Онцлох хүн”-ээр зарлаж байна.  Тэрбээр сэтгэл заслаар олон улсын мянга мянган хүнийг хорт хавдар болон элдэв бусын өвчнөөс эмгүй, мэсгүйгээр ангагааж, орчин цагийн ангаах ухаанд цоо шинэ эмчилгээг нэвтрүүлээд байна. Х.Нагунбилэг эмчийг зорих олон мянган хүн Монголоос Өвөрмонголыг чиглэж, эрүүлжин, итгэл үнэмшил нь сэргэн ирсээр байгаа юм.

3. Д.ЖАВЗАНДОРЖ Шашны онцлох хүн

Монголын бурхан шашны төв Гандантэгчиглэн хийдийн Тэргүүн Их хамба, 30 дахь Хамба номун хан, анги данбын лхаарамба, Дуламрагчаагийн Жавзандоржийг “Шашны онцлох хүн”-ээр зарлаж байна. Тэрбээр 1998 оноос Өмнөд Энэтхэгийн Буддын гүн ухааны их сургууль Даш Гоман дацанд орж дээдийн номонд суралцсан. Анхлан зиндаанд орсон цагаас эхлэн дацангийн хэмжээнд хамгийн олон судар ном цээжилсэн ламаар хэдэнтээ шалгарч, нийтдээ 10 зиндаанд тэргүүн байр, хоёр зиндаанд дэд байрыг эзлэн хувьт төгс шавь нарын сүсгийн зулыг бадраажээ. Эрдэмтэй лам хуврагуудаас оройлон Буддын гүн ухааны эрдмийн дээд зэрэг цолыг Анги данбын лхаарамба буюу тэргүүлэх зэргийн лхаарамба цолыг онцгой ялгамжтай хүртжээ. 

2013 онд “Сумади Гирди” НҮТББ-г байгуулан удирдаж, соён гэгээрүүлэх үйлсэд бүхнээ зориулж байна. 2020 оноос МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шашны дээд сургуульд Бодь мөрийн зэргийн тайлбар хөтөлбөрийн хичээлүүдийг зааж, эдүгээ 600 гаруй шавь нарыг бэлтгэсэн.  Гандантэгчэнлин хийдийн захиргааны тэргүүлэгчдийн гишүүдийн 85.7 хувийн саналаар Тэргүүн их хамба, Хамба номун ханы үүрэгт албанд томлигдон ажиллаж байна.

4.Р.ГАНХӨЛӨГ Онцлох байгальд ээлтэй хүн

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Зэвсэгт хүчний инженерийн дарга, Монгол Улсын гавьяат барилгачин, Монгол Улсын зөвлөх инженер Цэгмидийн Ганхөлөгийг “People awards-2024” арга хэмжээний “Онцлох байгальд ээлтэй хүн”-ээр зарлаж байна.

Цэргийн инженерийн командын офицер Ц.Ганхөлөг нь  100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, эрдэмтэн мэргэжилтэн, зэвсэгт хүчин болон онцгой байдлын албаныхныг удирдан, инженерчлэлийн төлөвлөлтийн дагуу 36 жилийн турш Хөвсгөл далайд нойрсч байсан Сүхбаатар хөлгийг татан гаргасан төдийгүй, хамгийн гүндээ 128 метр буюу дөчин давхар байшинтай дүйцэхүйц гүнд байсан шатахуун дүүрэн ачсан том оврын ачааны 6 машиныг 55 жилийн дараа далайн гүнээс тус бүрчлэн дусал ч шатахуун алдалгүйгээр амжилттай татан гаргаж, далай ээжийг бохирдлоос сэргийлсэн сацуу, нуурын загас амьтан, ургамал экологийг аюулаас аварсан юм. Тиймээс түүнийг байгальд ээлтэй баатарлаг үйлстнээр өргөмжилж байна. Эх орны цэнхэр сувд, цэнгэг уст Хөвсгөл далайгаа аварсан эрхэм үйлсэд тань мэхийн хүндэтгэл илэрхийлье.

5. ДОРЖИЙН ЧИНБАТ Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч хүн

Соёлын биет болон биет бус өв тэр дундаа Дархад угсаатны өв соёлыг  илрүүлэн, түгээн дэлгэрүүлж, нийтийн хүртээл болгох, судлан сурталчилах үйлийг ажил амьдралынхаа гол чиглэл болгосон Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын иргэн, тус сумын Соёлын төвийн эрхлэгч, өвийн ажилтан Доржийн Чинбатыг “ӨВ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ХҮН”-ээр зарлалаа. Өв соёлоо түгээн дэлгэрүүлэн, шинээр нээн илрүүлэх ажлаа 2015 оноос Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дэвсгэр дэх Түүх Соёлын Үл хөдлөх дурсгалт зүйлсийг шинээр нээхээс эхэлсэн юм. Үүнд: Буган чулуун хөшөө-28, Хөшөө чулуу-16, Хадны зураг-725ш, Зосон зураг- 2ш, Зосон бичиг-2ш, Зэл хад-8ш, Агуй-2ш, Эрт цагийн дайн байлдааны хориглолт-1ш, Монголын үеийн агуйн булш-1ш, Булш хиргэсүүр-517ш илрүүлэн бүртгэн баримтжуулсаны дотор Руне бичээс бүхий буган чулуун хөшөө,Савагт хирсний дүрс зураг бүхий хадны зураг зэрэг нь онцлог болсон юм.

6.ТҮДЭВИЙН БАТДЭЛГЭРИЙН ГЭР БҮЛ Онцлох малчин

“Онцлох малчин”-аар Түдэвийн Батдэлгэр, Лхагважавын Дашмядаг нарыг зарлаж байна.  Д.Батдэлгэр нь 1983-2000 онд Ховд аймгийн Булган, Цэцэг, Дарви сумдад өөрийн эзэмшсэн мал зүйч мэргэжлээрээ идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаад 2000 онд мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гарч малчин болжээ. Мянгат малчин Т.Батдэлгэр нь мал маллах арга ухаан, мал сүргээ өсгөж үржүүлсэн арвин туршлагаа залуучуудад зааж сургахын зэрэгцээ 23 айл өрхөд эрдэнэт мал сүргээсээ 3008 толгой малыг таслан өгч, малжуулсаар өнөөдрийг хүрсэн байна. Ийнхүү залуу үеэ дэмжин, үлгэр дууриалал болохын зэрэгцээ өгөөмөр сэтгэлээр бусдад буяны сайхан гараа сунгаж, мал маллах ухаанд суралцуулсаар ирсэн нь Д.Батдэлгэрийн гэр бүлийн онцгой том гавьяа билээ. Т.Батдэлгэр, Л.Дашмядаг нарын гэр бүл нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр улс, аймаг, сумынхаа хүнсний  хэрэгцээнд 2,5-4 тонн мах нийлүүлж, ноос, ноолуур, хөөвөр зэрэг малаас гарах ашиг шимийг бүрэн ашиглахад анхаарч ажилладаг алдаршсан малчид юм. Д.Батдэлгэрийн гэр бүл нь 2013 онд аймгийн “Сайн малчин”, 2023 онд аймгийн Хошой аварга малчин цол тэмдэгээр шагнуулжээ. 

7. СҮХЭЭГИЙН АРИУНБЯМБА Онцлох урлагийн хүн

“Онцлох урлагийн хүн”-ээр С.Ариунбямбыг зарлаж байна. Тэрбээр 25 жил урлагийн салбарт хүчин зүтгэж, 50 гаруй жүжиг, 30 гаруй кинонд гол ба туслахын дүрийг бүтээсэн байна. “Ану хатан”, “Тэгри чину”, “Ар хударга”, “Содура”, “Цурам ажиллагаа”, “Аравт”, “Үргээлэг”, “Босуул”, “2000”, “Сүүн замын сахиул” зэрэг дэлгэцийн бүтээл,  “Худалч эхнэр”, “Гэрлэх гэсэн нь”, “Ялагдашгүй ганцаардал”, “Хүүхэн засуул” гэх олон тайзны дүрээр С.Ариунбямбыг үзэгч олон мэднэ. Ямар ч дүрийг гайхалтайгаар амилуулж, тоглосон дүр бүхнээрээ уран бүтээлээ чимж чаддаг С.Ариунбямба нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Сүхээгийн хүү, удам дамжсан ясны урлагийн хүн юм.

8. М.ЛХАГВАГЭРЭЛ Онцлох спортын хүн

“Онцлох спортын хүн”-ээр Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэлийг зарлаж байна. Тэрбээр 2023 онд Казакастан улсын Астана хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Аваргын алтан медалийг хүртсэн юм. Хамгийн хүнд жин болох +125 кг жинд зодоглон ялалт байгуулснаар 22 жилийн дараа эх орондоо алтан медалийг авч ирж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дахин гаргасан түүхтэй. Түүний амжилт үүгээр зогсохгүй, БНХАУ-ын Ханжоу-2023 Азийн залуучуудын наадмаас мөнгөн медалийг хүртэж амжилтаа ахиулсаар байгаа өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм.

9. Ч.ӨНӨРБАЯР Онцлох хуульч

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Өнөрбаярыг “Онцлох хуульч”-аар зарлаж байна.

Ч.Өнөрбаяр 2012-2017 онд 50 гаруй хуулийн төсөл өргөн барьж 23 хуулийн төсөл Улсын Их Хурлаар батлуулсан. Монгол Улсын хуулийн шинэчлэл, цаашилбал төрийн албаны үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох Шилэн дансны хууль болон Нийтийн сонсголын хууль, Ирээдүйн өв сангийн хууль, Зөрчлийн хуулийг санаачлан боловсруулж, батлуулсан тэрбээр Дэлхийн топ сургуулиудын 20 гаруй ном товхимлыг орчуулан хүргэж, хуулийн чиглэлээр залуу үедээ багшилж, ирээдүйн хуульчдыг төрүүлсээр байгаад нь талархал дэвшүүлье.  

10. Д.БАТБАЯР Онцлох үндэсний аж үйлдвэрийн хүн

“Монголчехметалл” ХХК-ийн “Чулуут цагаан дэлийн уурхай”-н баяжуулах үйлдвэрийн үүсгэн байгуулагч Д.Батбаярыг  “Онцлох үндэсний аж үйлдвэрийн хүн”-ээр тодруулж байна. 

Д.Батбаяр нь 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологид суурилсан, Монгол Улсад хүчин чадлаараа тэргүүлж буй хайлуур жоншны олборлолт, боловсруулалтын Чулуут цагаан дэлийн уурхайн баяжуулах үйлдвэрийг нээсэн юм. Тус үйлдвэр нь 3500 тонн бүтээгдэхүүн экспортод гаргаж, 110 гаруй хүний ажлын байрыг шинээр бий болгожээ. Уг үйлдвэр  нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, ашигласан усныхаа 86 хувийг дахин хэрэглэдэг юм. Чулуут цагаан дэлийн уурхайн баяжуулах үйлдвэр жилдээ 200 мянган тонн орчим, өдөрт 800 тонн орчим хүдэр боловсруулах хүчин чадалтай. Тус баяжуулах үйлдвэр ажилласнаар Монгол Улсын жоншны экспорт 160-170 мянган тонн болж өсөх боломж бүрджээ.

 XXI зуунд олон улсад хайлуур жоншийг стратегийн баялаг гэж үзэн бодлоготойгоор ашиглаж байгаа билээ. Учир нь хайлуур жонш нь хими болон хүнд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болдог. Дэлхийн хайлуур жоншны нийт нөөц баялгийг 500 сая тонн гэж судлаачид үздэг. Тэгвэл Монгол Улс тус нөөцийн 9 хувийг эзэлдэг гэсэн тооцоолол бий. Монгол Улс хайлуур жоншны нөөцийн хэмжээгээр Мексик, БНХАУ, ӨАБНУ-ын дараа дэлхийд дөрөвдүгээрт ордог. Иймээс ч энэ салбарыг урт хугацаанд дэмжих зохицуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх шаардлага тулгарсан. “Монголчехметалл” ХХК нь цаашид Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-той үйл ажиллагаагаа уялдуулан эрчим хүчийг үр ашигтайгаар хадгалж, тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллахыг зорьдог. Д.Батбаяраар ахлуулсан хамт олон нь түүхий эдийг зөөх гэхээсээ илүү боловсруулж, үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийж, түүнийг дагасан ажлын байруудыг шинээр бий болгож, том үйлдвэрийг дагасан ЖДҮ-ийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.

11. Д.АЛТАНГЭРЭЛ Онцлох үндэсний эх оронч үйлдвэрлэгч хүн

“Онцлох үндэсний эх оронч үйлдвэрлэгч хүн”-ээр Техникийн ухааны магистр Д.Алтангэрэл зарлагдаж байна. Д.Алтангэрэл нь “Метропласт” төслийн үйл ажиллагаагаа дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, Монголд импортыг орлох, валютыг эх орондоо авч үлдэх “Эх оронч” үндэсний үйлдвэрлэлийг эрхэлж байна. Түүний үүсгэн байгуулсан Метропласт төслийн нэгж нь хуванцар хоолой, хуванцар цонхны бэлдэцийг үйлдвэрлэж, барилгын салбарын импортын нийт бүтээгдэхүүний 20 хувийг хангаж байна. Энэ нь эх орныхоо гадаадын өрсөлдөгчиддөө алдсан зах зээлийн 20 хувийг эргүүлэн авч, гадаадын энэ төрлийн импортын бүтээгдэхүүнтэй 80:20-ийн харьцаатай “BATTLE” хийж ялалт байгуулсан гэсэн үг. Метропласт нь хог хаягдалгүй, хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж, байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд цаашид Монгол инженер Д.Алтангэрэл нь импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, “ИЛҮҮ ОЛУУЛАА” Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хамтдаа урагшлахыг монголчууддаа уриалж байна.

12. ЛХАГВАСҮРЭНГИЙН ЖАВЗМАА Онцлох Үндэсний Худалдаа, Үйлчилгээний салбарыг өөрчлөгч хүн

“People awards-2024” арга хэмжээнийн “Онцлох Үндэсний Худалдаа, үйлчилгээний салбарыг өөрчлөгч хүн”-ээр И март сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирал Л.Жавзмааг зарлаж байна.

Байгуулагдсан цагаасаа худалдаа үйлчилгээний салбарт түүчээлж ирсэн “Алтай трэйдинг” компани БНСУ-ын И март сүлжээ дэлгүүрийг Монголд нэвтрүүлснээр  худалдаа үйлчилгээний салбарт олон улсын үйлчилгээний стандарт, соёл жишгийг нэр төртэйгөөр нэвтрүүлсэн. Байгуулагдсан цагаасаа Монголын топ 100 татвар төлөгч компанид зүй ёсоор тооцогдож, жил бүр амжилтаа ахиулж буй И мартын хамт олон өдгөө дөрвөн салбар 1500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж, Монголын Худалдаа, үйлчилгээний салбарыг түүчээлсээр байна.

И Март худалдааны төвийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Жавзмаа нь Монголын санхүү, эдийн засаг, брокер диллерийн салбарт өөрийн үнэ цэн, чадвар чансаагаа хэдийнэ бататгасан төдийгүй БНСУ-ын И Март сүлжээ дэлгүүрийг Монголд нутагшуулж, бойжуулан, хамгийн их үйлчлүүлэгчтэй, нийгмийн хариуцлагатай, үйчилгээний өндөр соёлтой байгууллага болгоход үнэтэй өндөр хувь нэмрээ оруулсаар ирлээ.

13. О.БАТНАЙРАМДАЛ Онцлох Шүгэл үлээгч

Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн асуудлыг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр анх олон нийтэд дэлгэсэн юм. Энэхүү хулгайг нийтэд ил болгосон нь Монголын боловсролын системд авлига, албан тушаал, шударга бус байдал хэрхэн гүн гүнзгий нэвчсэнийг тод харуулж шүгэл үлээсэн чухал үйл явдал байв. Ийнхүү олон зуун мянган залуусын боломжийг хулгайлсан боловсролын зээлийн сангийн асуудал ил болсноор олон нийтийн эгдүүцлийг дээд цэгт нь хүргэсний дээр хамгийн гол нь шинэчлэл, шударга ёс, шинэ үеийг хүссэн ард түмний хүлээлт өндөр байгааг харуулсан тод жишээ болсон.

14. ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ Онцлох Үндэсний бүтээн байгуулалт

“Онцлох үндэсний бүтээн байгуулалт”-аар Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр замыг зарлаж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр  найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулсан амжилттай юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн, нарийн царигийн гарцтай  болсноороо онцлог. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болсон. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болжээ.

Импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна. Говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдлээ.

15. ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ Онцлох нийгмийн бүтээн байгуулалт

 “Онцлох нийгмийн бүтээн байгуулалт”-аар Чингис Хаан Үндэсний музейг зарлаж байна. Нийгмийн салбарын шилдэг бүтээн байгуулалт – Чингис хаан Үндэсний музей нь Монгол Улсад сүүлийн 30 жилд нийгмийн салбарт байгуулагдсан хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд Ази тивийн 5 жилдэг музейн нэг болоод байна. Чингис хаан Үндэсний музей аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, тоног төхөөрөмжийн хувьд орчин үеийн дэлхийн тэргүүлэх музейд тавигдаж буй шаардлагыг бүрэн хангасан нийт үзмэрийн 93 хувь нь оргинал буюу эх үзмэртэй нүүдлийн иргэншлийн түүхийг илэрхийлсэн дэлхийн хамгийн томоохон музей юм. Монгол Улсад зочлон ирсэн жуулчдын 50 гаруй хувь Чингис хаан Үндэсний музейн түүх соёлын дурсгалтай танилцдаг төдийгүй дэлхийн томоохон музейд хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулаад байна. Франц улсын Нантын гүнгийн ордонд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” үзэсгэлэн зохион байгуулагдаж, 3 сарын дотор Зуун сая хүн үзэж, монголын түүх, соёлтой танилцсан юм.

16. БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам Монгол Улсад ээлтэй ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

“Монгол Улсад ээлтэй Элчин сайдын яам”-аар БНСУ ын элчин сайдын яамыг зарлаж байна. Монгол, Солонгос хоёр орон нь түүх, соёл, газар зүйн хувьд нэн ойрхон, ардчилал, зах зээлийн эдийн засаг хэмээх нийтлэг үнэт зүйлс бүхий орнууд юм. БНСУ нь Монгол Улсын гадаад худалдааны 4 дэх том түнш орон бөгөөд хоёр орны хоорондох гадаад худалдааны хэмжээ 1990 онд дипломат харилцаа тогтоож байх үед ердөө 2 сая 710 мянган ам.доллар байсан бол 2023 онд 400 сая ам.доллар болж 150 дахин өсчээ. Түүнчлэн БНСУ-ын ард түмэн Монгол Улсад зочилж буй иргэдийн тоогоороо 3 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд нэг жилийн мульти визаг гурван жилээр шууд олгож, Монгол Улсын иргэдэд ээлтэй шийдвэр гаргасаар байна.

17. Х.СОЛОНГО Онцлох эрүүл мэнд, үйлдвэрлэлийн хүн

“Онцлох эрүүл мэнд, үйлдвэрлэлийн хүн”-ээр “Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Солонгыг зарлаж байна. “Монос” Группийн хэрэгжүүлж буй сувиллын төсөл нь Горхи Тэрэлжийн бүсэд”СЭРГЭЭН ЗАСАХ болон УЛАМЖЛАЛТ”-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дагнан үзүүлэхээр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн.

Энэхүү төслөөрөө дамжуулан Эрүүл Мэнд, Аялал Жуучлалын салбарт хувь нэмрээ оруулахаар зорилт тавин ажиллаж байна. Дэлхий нийтээрээ ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлчилгээ рүү шилжиж байгаа өнөө үед “МОНОС” групп хөл нийлүүлэн алхаж 2022 онд ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн GMP3 төслөө эхлүүлэн, 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Монос” групп нь эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүнийг орчин үеийн технолгид суурилан энэ цаг үеийн шинэлэг, шилдэг бүтээгдэхүүн гаргаж ирсэн үндэсний хамгийн том эм, гоо сайхан, эрүүл мэнд, хүнсний манлай үйлдвэр юм.

18. С.БОЛОР Онцлох Залуу удирдагч хүн

“Онцлох залуу удирдагч хүн”-ээр Тэсо Группийн Гүйцэтгэх захирал Сайнжаргалын Болорыг зарлаж байна.

“ТЭСО Групп” нь 2003 онд хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, экспорт, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ зэрэг бизнесийн голлох чиглэлүүдэд нийт 30 салбар компанитай болон өргөжиж, 2000 гаруй ажилтантайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна. “Тэсо Групп” Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүний түүхий эдийг хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л шатанд байгаль орчин, нийгэмд ээлтэй байхад анхаарч, хүний эрхийн зөрчлөөс ангид үйл ажиллагааг эрхэмлэхээс гадна шинэ зах зээлд, бизнесийн салбарт нэвтрэн орохдоо тогтвортой хөгжлийг хангах бизнес мөн эсэхийг сайтар судалж шийдвэрээ гаргадгаараа онцлогтой ажилладаг. Энэхүү үйл ажиллагааг удирдан чиглүүлж, баг хамт хамт олныг нэг сэтгэлд нийлүүлэн удирдаж байгаа “Тэсо Групп”-ийн Гүйцэтгэх захирал Сайнжаргалын Болорыг “Онцлох залуу удирдагч хүн”-ээр зарлах нь зүйн хэрэг юм. 

19. Ж.БАЯРМАА Онцлох хүний эрхийн төлөөх хүн

 “Онцлох хүний эрхий төлөөх хүн”-ээр Ж.Баярмааг зарлаж байна. Монголд хүний эрх, эрх чөлөө зөрчигддөгийг хөндлөнгийн судалгааны байгууллагууд болох Хил хязгааргүй сурвалжлагчид, Freedom House-ийн судалгаа харуулдаг. Ж.Баярмаа нь үүнийг эрх чөлөө, ардчилалд аюул заналхийлж байна хэмээн үзэж энэ талаар baabar.mn-д “Эрх баригчид no double standards-ын эсрэг төрийн төмөр нүүрээ харуулах тусам асуудал улам хүндэрнэ”, “Ардчилсан фасадтай авторитар дэглэм рүү гулсах аюул”, “Мутацад орсон клиентелизм”, “Баривчилгаа нь онолоороо төрийн хүч, нөөцийн ашиглалтын хамгийн ноцтой хэлбэр” зэрэг асуудал, шийдэл дэвшүүлсэн хэд хэдэн нийтлэл бичсэн. Мөн энэ чиглэлээр сошиал орчинд санаа бодлоо тогтмол илэрхийлэх, үг үзэл бодлоо илэрхийлсэн, шүүмжилсний улмаас асуудалд орсон иргэдийг өмөөрөн холбогдох байгууллагуудтай уулзах, асуудал тавих, гудамж талбайд жагсах, цуглах зэргээр идэвхтэй тэмцсээр ирсэн юм. Тэрбээр иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг нар болон бусад эрх нь зөрчигдсөн байх магадлалтай хүмүүсийн төлөө туушдаа тэмцэж буй нэгэн билээ.

20. Б.СЭМЖИДМАА Онцлох хүний хөгжлийг дэмжигч хүн

“Онцлох хүний хөгжлийг дэмжигч хүн”ээр Б.Сэмжидмааг зарлаж байна. Аливаа хөгжлийн үндэс нь хүний хөгжлөөр дэмжигддэг гэсэн итгэл үнэмшлийг өөрийн ажил бүтээлээрээ тэрбээр олон нийтэд харуулж ирсэн юм. Хүний хөгжлийг дэмжсэн олон ажлуудыг хариуцан авч ажиллахаас гадна өөрийн санаачлагаар сэдэж, хийсээр иржээ. Мөн албан ажлынхаа хүрээнд ч энэ агуулга дээрээ төвлөрч ажиллахыг эрмэлздэг. “Хүн хоорондын харилцаа, зөв амьдралын хэв маягийг дэмжих” эрхэм зорилгын доор “Тий-болл”-ын спортыг Монголд нутагшуулах ажлыг хийж байна. Мөн багш нарыг чадавхижуулах хүрээнд 75 багшийг Солонгос Улсад сургаж хөгжүүлэх, туршлага судлах ажлыг 3 жил тасралтгүй зохион байгуусан байна. Б.Сэмжидмаа нь ерөнхий боловсролын сурагчид, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, багш нарт “Амьдрах ухаан”, “Сурган хүмүүжүүлэх”, “Хүчирхэг оршихуй, “Эр хүн” гэсэн сэдвүүдээр тогтмол сургалт зохион байгуулж, хувь хүний хөгжлийг дэмжих, нийгмийг соён гэгээрүүлэх ажлуудыг хийсээр байна.

21. ШАРААГИЙН ОТГОНТУЯА Онцлох татварын мэргэшсэн эдийн засагч хүн

Татварын салбарт 20 орчим жил ажиллаж, татварын таатай орчныг бүрдүүлэхэд өөрийн мэдлэг чадвараа зориулж буй Шараагийн Отгонтуяаг “Онцлох татварын мэргэшсэн эдийн засагч, эрхзүйч”-ээр зарлаж байна. Түүнийг Татварын докторанд Отгонтуяа гэдгээр монголчууд андахгүй болсон. Татвараар доктор хамгаалж, цаашид энэхүү салбарыг илүү чанартай, ард түмэн, эх орондоо ээлтэй болгоход мэдлэг чадвараа зориулж байгаа Шараагийн Отгонтуяа нь Бизнесийн удирдлагын докторант, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй юм.

22. УЛААНБААТАР ПРОПЕРТИЕС Онцлох барилгын салбарын байгууллага

“Онцлох барилгын салбарын байгууллага”-аар “Улаанбаатар Пропертиэс” компанийг зарлаж байна. Тус компани нь Санхүүгийн зохицуулах газраас ISO9001: 2010 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлсэн анхны компани юм. Тэд бүтээн байгуулалтын өнгийг тодорхойлж, тав тух, тансаг мэдрэмжийг бий болгон гурван үеийнхний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан баталгаатай үл хөдлөх хөрөнгийг бий болгосоор ирлээ. “Улаанбаатар Пропертиэс” нь  “Х Apartment”, “Sky apartment”, “Гранд Вилла”, “MN Tower” гэх мэт арав гаруй тансаг орон сууц, оффисын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

23. ЭНХБАТЫН ХАЛИУН Онцлох бизнес эмэгтэй

“Суперрубин” ХХК-ийн захирал Э.Халиуныг “Онцлох бизнес эмэгтэй”-гээр зарлаж байна.

2011 онд Дани улсын гоёл чимэглэлийн брэнд DYRBERG/KERN-ийг эх орондоо албан ёсоор оруулж,

брэндийн нүүр царайгаар Монголын нийгэм улс төр, бизнес, урлаг соёлын

гайхалтай эмэгтэйчүүдийг сонгон тодруулж, маркетинг бизнест хүчтэй өөрчлөлтийг авчирсан.

Мөн Дани улсын DANSK COPENHAGEN брэнд,  европ болон монгол торго, хийц шингээсэн UITEM UNIQUE CLOTHING брэнд, HORNED OWL FOOD SYMPHONY ресторан, дэлхийн алдарт од Леди Гага нарын алдартнуудын сурталчилдаг UNITEDNUDE брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж бас урлан бүтээж бизнес салбарт хүчтэй тэсрэлт хийсээр байна. Э.Халиун JCI клубын идэвхитэй гишүүн байхаас гадна залуу удирдагч нартаа үлгэр жишээ болсон бизнес эмэгтэй юм.  

24. ГРАНДМЕД Онцлох эрүүл мэндийн байгууллага

“Онцлох Эрүүл мэндийн байгууллага”-аар “Грандмед” эмнэлгийг зарлаж байна. “Грандмед” эмнэлгийн Эмнэлзүйн лабораторийн тасаг Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавигдах MNS ISO 15189: 2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ гардан авлаа. Мөн “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны 30 жилийн ойн хүрээнд “Эрсдэлийн менежмент” эвент арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Эрүүл мэндийн контент бүтээгчдийн дунд анх удаа баримтат цуврал “Doctor GRANDMED” киноны нээлтээ амжилттай хийж, МУГЖ Г.Эрдэнэбилэгийн мэс засал, эмчилгээний  тухай бодит түүхийг олны хүртээл болгосон байна. “Грандмед” эмнэлгийн Яс, үений мэс заслын тасаг шагай, үений холбоосыг сэргээх дурангийн мэс засал хийсэн амжилттайгаар 2023 оныг үджээ.

25. “НАТУР МЕД”  СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ Онцлох сувилахуйн байгууллага

Онцлох сувилахуйн байгууллагаар “Натур Мед сэргээн засах төв”-ийг зарлаж байна.  Натур Мед сэргээн засах төв нь Улаанбаатар хотоос 24 км зайд Найрамдалын байгалийн үзэсгэлэнт газар

байрладаг. Эрүүл мэндийн салбарт нүүр царай болохуйц тохижилт, тав тухыг үйлчлүүлэгчиддээ

мэдрүүлэх, эко, цэвэр бүсэд байрлах цогц барилга юм. Чадварлаг нарийн мэргэжлийн эмч,

сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, тогооч

нараас бүрдсэн мэргэжлийн баг хамт олон нэг ээлжиндээ 140 хүнд үйлчлэх

боломжтойгоор жилийн дөрвөн улирал ажиллаж байна. Ирсэн зочид бүхэндээ эрүүл мэндийн эрхэм жаргалыг бэлэглэдэг уг хамт олон сувилахуйн байгууллагууд дундаа нэр хүндтэй, хамгийн чадварлаг, мэргэжлийн, туршлагатайгаараа алдаршиж иржээ.

26. Б.БАЯНЖАРГАЛ “Аялал, жуулчлалын гарцыг өөрчлөгч хүн”

“Аялал жуулчлалын салбарын онцлох хүн”-ээр “AirMarket Holiday” ХХК-ын гүйцэтгэх захирал Б.Баянжаргалыг зарлаж байна. Тэрбээр Монгол Улсад 2005 оноос хойш гадаад, дотоодын жуулчдад захиалгат буюу чартер нислэгтэй аяллын үйчилгээ үзүүлж, эх орондоо энэ төрлийн бизнесийг нутагшуулахад том хувь нэмэр оруулсан. Аялагч нарт тухайн улсыг таниулж, аяллын шинэ гарц нээн, аялалын шинэ бүтээгдэхүүн гарган Үндэсний авиа компаниудтай хамтран ажиллаж тухайн улс руу авиакомпаниуд тогтмол нислэг үйлдэхэд нөлөөлсөн. Тодруулбал ХонгКонг, БангКок, Пукет, Дубай чиглэл рүү тогтмол нислэг үйлддэг болоход Б.Баянжаргал захирлын бизнесийн туршлага, мэдлэг томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.

27. СИТИ ИХ СУРГУУЛЬ “Боловсролын салбарын онцлох байгууллага”

“Боловсролын салбарын онцлох байгууллага”-аар Сити их сургууль зарлагдаж байна. 2023 онд Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтооход СИТИ их сургууль Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 61 их, дээд сургуулиас 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Мөн 2023 оноос Европ холбооны дээд боловсролын Эрасмус хөтөлбөрийн “Digital Move” төслийн анхдугаар уулзалт Монгол Улсад СИТИ их сургууль дээр болж энэхүү төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Уг төсөл нь Европын Холбооны ERASMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй дөрөв дэх төсөл бөгөөд их, дээд сургуулиудад шинэлэг сургалтын арга барил нэвтрүүлэх, бизнесийн салбар, төлөөлөлтэй идэвхтэй хамтран ажиллах замаар цахим шилжилтийг хийх, хэрэгжүүлэх зорилготой юм.  Гадны олон орны оюутнууд Сити их сургуульд суралцдаг нь олон улсын стандартад нийцсэн сургалттай сургууль болохыг баталдаг төдийгүй оюутан солилцоогоор Солонгос, Хятад, Герман зэрэг улс орнуудтай хамтран ажилласаар иржээ.

28. ШИДЭТ ТЭДРАЭДР Онцлох Ерөнхий боловсролын сургууль

“Онцлох Ерөнхий боловсролын сургууль”-иар Шидэт Тетраэдр сургуулийг зарлаж байна. Ерөнхий боловсролын “Шидэт Тетраэдр” сургууль нь Монгол Улсын боловсролын салбар дахь хувийн хэвшлийн отгон сургуулиудын нэг болж 2023-2024 оны хичээлийн жилээс 150 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Сургалтын Цөм хөтөлбөрийг Кембрижийн стандарттай уялдуулан хэрэгжүүлж, сурагчдаа өрсөлдөхүйц, өөртөө итгэлтэй, хамтран ажиллагч, нээлттэй иргэн болгоход чиглэсэн олон талт хөтөлбөрөөр хөгжүүлж байна. Сургалтын үйл ажиллагаандаа “Олонлог” сургуулийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн математикийн болон бусад сурах бичиг, гарын авлагыг ашиглахын зэрэгцээ тус сургуулийн өмнөх сургалтын орчин, материаллаг баазыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг нь сурагчдын тав тухтай орчинд амжилттай суралцах давуу тал болсон юм. Нэг ангид дунджаар 10 гаруй сурагч суралцдаг учраас сурагчдын сурлагын амжилт, багшийн хүүхэд бүртэй ажиллах боломж тэр хэрээр өндөр байдгийг харуулж байна.

29. ХАЙРЫН ХУРИМ  “Онцлох хувцас загварын ордон”

“Онцлох хувцас загварын ордон”-оор Хайрын хурим ордныг зарлаж байна.  Хайрын Хурим салон үүсгэн байгуулагдсанаас хойш 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бүх төрлийн хувцсыг захиалгаар болон үйлдвэрлэлээр үйлдвэрлэж, 2000 гаруй сүйт бүсгүйн хуримын даашинзыг урлаж өгчээ. Монгол дээлийг орчин үеийн хэв маягт оруулж, дээлний өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. Гадуур хүрэмний загвар гарган үйлдвэрлээд 10 жил болж, сүүлийн 3-4 жил өөрсдийн онлайн захиалгыг нэвтрүүлж, харилцагчиддаа хүрч улам ойртон үйлчилж байна. Хайрын хурим загварын ордны захирал Б.Ууганцэцэг нь өөрийн бие даасан 10-аад загварын шоу танилцуулсан. Удахгүй 20-жилийн ойгоороо загварын шоугаа танилцуулж, гадагшаа чиглэсэн худалдаа зохион байгуулахаар зэхэж байна.

30. “ШИМИЙН ОХЬ” Онцлох Үндэсний идээ, ундаа хөгжүүлэгч

“Онцлох идээ, ундаа  хөгжүүлэгч”-ээр Шимийн охь үндэсний нэрмэл сархадын брэндийг зарлаж байна. Монголчууд эрт дээр үеэс уламжлан ирсэн гайхамшигт өв, идээ ундааны соёлтой ард түмэн. Тэгвэл 20 жилийн туршлага дээр үндэслэн гурван жилийн хугацаанд судалгаа хийсний үр дүнд биологийн үнэт чанар бүхий сүүн сархадыг “Шимийн охь” брэнд үйлдвэрлэж байна. “Шимийн охь”-ийн хувьд маш олон шатлалаар шүүж цэцвэршүүлдэг, цэвэр органик, эрүүл мэндийн идээ болж хөгжсөнөөс гадна үндэсний өв соёл, уламжлал, эрүүл мэндийн охь ундаа болж чаджээ. 

31. ЭРТНИЙ МОНГОЛ ХИЙЦ Онцлох үндэсний дээл, хувцасны брэнд хөгжүүлэгч хүн

“Онцлох үндэсний дээл хувцасны брэнд хөгжүүлэгч хүн”-ээр Эртний Монгол хийц урлангийн захирал О.Уранцэцэгийг зарлаж байна. О.Уранцэцэг нь 12 жил үндэсний хувцасны зохион бүтээгчээр ажиллаж, дээл хувцасны загварт цоо шинэ эргэлтийг хийсэн амжилттай юм. Тэрбээр БНСУ-ын 30 орны загвар бүтээгчийн уралдаанд хүрэл цом, Халимагийн язгуур урлагийн их наадмын Гран При шагнал, ОХУ-ын үндэсний хувцасны наадмаас 3 жил дарааллан Гран При шагналуудыг хүртсэн олон улсын уран бүтээлч болжээ. Эртний Монгол хийцийн загварууд Японы Осака хотноо байрлах түүхийн музэйд Монгол эх орноо сурталчилан үзмэр болсоор байна. 

32. “ХӨСӨГ”Онцлох Үндэсний брэнд хөгжүүлэгч

“People awards-202”4 арга хэмжээний “Онцлох Үндэсний брэнд хөгжүүлэгч”-ээр “Хөсөг” брэндийг зарлаж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих зорилгоор 2013 оноос эхлэн орон нутгийн түншүүд, чадварлаг эсгий урчууд, туршлагатай боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлж буй “Хөсөг” төслийн үзэл баримтлалын мөн чанар нь энэ юм. Уламжлалт соёлыг харуулсан органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ бэлэглээд зогсохгүй уудам хөдөөгийн хоршооны гишүүд, гар урчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нүүдэлчин малчдыг хамруулж ажилладгаараа “Хөсөг” брэнд ялгардаг юм. Тэдний үндэсний хэв загварыг харуулсан шаазан эдлэл, ноос ноолууран хувцас эд хэрэглэл нь өдгөө монголчуудын  талархалт брэнд болж чадлаа.

33. Г.ЖААХАНХҮҮ Онцлох зураач

“Онцлох зураач”-аар Г.Жааханхүүг зарлаж байна. Монголчууд бидний өвөг дээдсийн үлдээсэн үнэт соёлын нэг болох монгол бичгийн өв соёлыг авч явж буй одоо цагийн уран бүтээлчийн нэг бол Г.Жааханхүү юм. Тэрбээр 2011 оноос эхлэн одоог хүртэл 12 жилийн хугацаанд монгол бичгийг дэлгэрүүлэн, уран бичлэгийн төрлөөр тасралтгүй уран бүтээлээ туурвисаар иржээ. Мөн уран зургийн галерей болон урлангийн үйл ажиллагаа эрхлэн явуулж, Монгол хатдын зургаар дагнан уран бүтээлээ туурвиж, хэдийнэ өөрийн үнэ цэнийг бий болгожээ. Тэрбээр БНСУ-д болсон олон улсын каллиграфын 2023 оны “Биенналь” фестивальд оролцож, Сол уран зургийн галерейд бүтээлээ толилуулаад ирсэн. 

34. Н.БАЛЖМАА Онцлох онлайн бизнес эрхлэгч хүн

“Онцлох онлайн бизнес эрхлэгч хүн”-ээр На.Балжмаа пейжийн үүсгэн байгуулагч Н.Балжмааг тодруулж байна. Н.Балжмаа нь сүүлийн 10 жил онлайн бизнес эрхэлж, өдгөө 210 мянган дагагчтай пейж, 275 мянган дагагчтай фейсбүүк группийг үүсгэн байгуулсан амжилттай ажиллаж байна. Н.Балжмаагийн үүсгэн байгуулсан компани нь 20 ажилтантай, мөн маркетингийн агентлагтай бөгөөд давхардсан тоогоор 2000 компанитай хамтран ажиллажээ. Нийгэмд хүмүүнлэгийн сайн үйлсийн ажлыг жилдээ дунджаар 6 удаа хийж, хамтран ажиллагч байгууллагуудтай хамтран бэлэгтэй постоор нийт 400 орчим сая төгрөгийн бэлэн мөнгө болон бэлгийг бусдад бэлэглэсэн байна.   

35. “MGM EDU” ХХК Онцлох гадаад харилцаатай сургалтын байгууллага

“Онцлох гадаад харилцаатай сургалтын байгууллага”-аар “MGM EDU” ХХК-ийг зарлаж байна.  Тус сургалтын байгууллага нь байгуулагдаад 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй салбартаа туршлагатай, нэр хүндтэй боловсролын төв юм. Канад, АНУ, Англи, Австрали, Япон, БНСУ, Ирланд, Европын холбооны улс гэх мэт орнууд руу аялал болон сургалтын визний материал бүрдүүлэлт, орчуулга болон тэтгэлэгт зуучлан зөвлөх үйлчилгээ үзүүлсээр хэдийнэ залуусын дотно нөхөр болжээ. БНСУ-д салбартай, бусад улсад төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй энэхүү байгууллага нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 10,000 гаруй оюутан залууст зөвлөгөө үйлчилгээ үзүүлсэн байна. 2023 онд “MGM EDU” ХХК нь БНСУ-руу 500,000,000 төгрөгний тэтгэлэг олгон оюутнуудыг суралцуулж амжилт үзүүлжээ.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Жижигхэн хүний жингүйдсэн хариултууд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!